Инкубаторын 30 дахь элсэлт зарлагдлаа

Инкубаторын 30 дахь элсэлт зарлагдлаа

Мэдээллийн технологийн салбарын гарааны компаниудыг дэмжих зорилгоор Шинжлэх ухааны парк-МТ 30 дахь удаагийн мэдээллийн технологийн инкубаторын элсэлтээ зарлаж байна. Сонгон шалгаруулалтад оролцогч компани, хувь хүмүүс нь эмбеддэд системийн хөгжүүлэлт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно.

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинар:

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2016 оны 8 дугаар сарын 1, 8 дугаар сарын 8-нд 2 удаа 10:00 цагаас ШУП-МТ-ийн “Coworking Space-2” танхимд (217 тоот) зохион байгуулна.

Элсэлтийн материал хүлээн авах:

2016 оны 8 дүгээр сарын 10-наас 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ШУП-МТ-ийн 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: incubator.itpark.mn вэб хуудасны “Инкубатор” цэснээс авна уу

Жич: Инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Холбоо барих хаяг

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Шинжлэх ухааны парк – Мэдээллийн технологи

Утас: 976-11-318044, 88015840, 88006544

   13720633_1454776114548596_720771051_o

  • 2016-07-21
  • Уншсан:4901

Салбарын байгууллагууд