Инкубаторын 30 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтын хугацаа хойшлогдлоо

Инкубаторын 30 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтын хугацаа хойшлогдлоо

Бизнес эрхлэгчдийн хүсэлтээр 30 дахь удаагийн сонгон шалгаруулалтын хугацаа 7 хоногоор хойшлогдлоо

Мэдээллийн технологийн салбарын гарааны компаниудыг дэмжих зорилгоор МТ-Шинжлэх ухааны парк нь мэдээллийн технологийн инкубаторын 30 дахь удаагийн элсэлтээ зарлаж байгаа бөгөөд бизнес эрхлэгчдийн хүсэлтээр сонгон шалгаруулалтын хугацааг 7 хоногоор хойшлууллаа.

Сонгон шалгаруулалтад оролцогч компани, хувь хүмүүс нь эмбеддэд системийн хөгжүүлэлт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно.

Элсэлтийн материал хүлээн авах:

2016 оны 8 дүгээр сарын 15-наас 22-ны өдрийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт

2016 оны 8 дугаар сарын 25-ний өдөр ШУП-МТ-ийн 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: incubator.itpark.mn вэб хуудасны “Инкубатор” цэснээс авна уу

Жич: Инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Холбоо барих хаяг

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Шинжлэх ухааны парк – Мэдээллийн технологи

Утас: 976-11-318044, 88015840, 88006544

30 dahi elselt

Салбарын байгууллагууд