“Яаж кино шиг презентаци бэлдэх вэ” сургалт амжилттай болж өндөрлөлөө

“Яаж кино шиг презентаци бэлдэх вэ” сургалт амжилттай болж өндөрлөлөө

МТ-ШУП-д 28 дахь удаагийн элсэлтээр орж ирсэн маркетинг инкубатор болох “Вайрал Партнерс” ХХК нь хувь хүн, албан байгууллагуудын маркетингийн менежерүүдэд зориулан зохион байгуулдаг  “Яаж кино шиг презентаци бэлдэх вэ” сургалтаа бусад инкубатор компаниуддаа зориулан 2016 оны 8 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд тус паркийн 217 тоот /Coworking space 2/ өрөөнд  амжилттай зохион байгууллаа.

2 өдөр үргэлжилсэн уг  сургалтанд Наномэп ХХК, МИРИМ Консалтант ХХК, Айхотел ХХК, Ээж Аппликешин ХХК, мөн оюутан инкубатороор орж ирсэн “ХӨТӨЧ” төслийн залуучууд хамрагдсан юм.

Сургалтаар бизнесийн хэрэглээнд тохиромжтой хамгийн сүүлийн үеийн програмуудыг хэрхэн бүтээлчээр ашиглах, тоон үзүүлэлтийг инфографик хэлбэрээр үзүүлэх, дизайны өндөр шийдэл бүхий слайд бүтээх, гайхалтай анимэйшн шийдлээр үзэгчдийг гайхшируулах арга замуудыг мэргэжлийн багш  Т.Энхбаясгалан, Х.Цэнд, Б.Батбилэг нар заалаа.

inc

Салбарын байгууллагууд