“Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурал эхэллээ

“Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурал эхэллээ

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/, Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/ хамтран зохион байгуулж буй “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурал өнөөдөр буюу 2016 оны 08 сарын 30-ны өдөр  РАМАДА зочид буудлын “Dimond” хурлын танхимд эхэллээ.

Хурлыг нээж тус паркийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий, Японы Мэдээллийн технологийн дэмжих агентлаг /МТДА/-ын МТ-ийн хэлтсийн дэд  ерөнхийлөгч Ogawa Kenji болон Японы эдийн засаг худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдаа мэдээллийн бодлогын хэлтсийн Мэдээллийн үйлчилгээ аж үйлдвэрийн тасгийн захирлын туслах Hiroya Senge нар үг хэллээ.

Өнөөдрийн хурлаар Японы МТДА-ын өнөөгийн байдал, МТ-ийн паспортын шалгалтыг сайжруулах /шалгалтын хугацаа болон асуултууд/,  шалгалтын шинэ ангиллын танилцуулга /аюулгүй байдлын менежмент гэх мэт/,  захиргааны асуудлууд /Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөлийн бизнес төлөвлөгөө, санал асуулгын хуудас гэх мэт/-ын талаар ярилцлаа.   

EDM

Салбарын байгууллагууд