Ээжүүдийн уулзах газар виртуал инкубаторын “МаМа Апп”

Ээжүүдийн уулзах газар виртуал инкубаторын “МаМа Апп”

МТҮП-ын “Виртуал инкубатор”-ын 4 дэх гишүүн Э.Жавхлан ээжүүдэд зориулсан аппликэйшн хөгжүүлэх бизнес санаагаа гэртээ хүүхдээ харж байхдаа хэрэгцээнээс үүдэлтэйгээр эхлүүлжээ. Залуу ээж Э.Жавхлан маань өнгөрсөн 5 сарын хугацаанд хөгжүүлэлтийнхээ 70 гаруй хувийг амжуулж 9 сард “МаМа Апп”-аа  зах зээлд нэвтрүүлэх бизнес төлөвлөгөөтэйгөөр  “Виртуал инкубатор”-т бойжиж байна.

Виртуалын гишүүнчлэлийн 6 сарын хугацаанд Э.Жавхлан оюуны өмч, хууль, эрх зүй, хамтын ажиллагаа, маркетингийн чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээг авч байгаа юм. Ээжүүдийн амьдралын хэмнэлд дэмжлэг үзүүлж, байршил тогтоогчийн тусламжтайгаар шинэ найзуудын хүрээлэл бий болгож, аливаа асуудалд бүтээлчээр хандаж, өөрийгөө нийгэмд таниулах гэх мэт олон давуу талтай уг Апп-ны талаар сонирхохыг хүсвэл та  www.mamaapp.mn цахим хуудаснаас сонирхож болно.

Мамапренёруудаа дэмжсэн Э.Жавхланы гар утасны хөгжүүлэлтийн энэхүү анхны санаа бизнес болж өргөжин олон түншлэгч, хамтрагч нартаа болно гэдэгт итгэлтэй байна.  

2-1 Login-2

Салбарын байгууллагууд