“Хөтөч” төслийн оюутнууд эхний улирлын ажлаа тайлагналаа

“Хөтөч” төслийн оюутнууд эхний улирлын ажлаа тайлагналаа


МТ-ийн “Оюутан бизнес инкубатор”-ын анхны элсэлтээр орсон “Хөтөч” төслийн оюутнууд эхний улирлын ажлаа тайлагналаа.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирлын 2016 оны 09 сарын 14 өдрийн 1a-058 тоот тушаалаар “Оюутан бизнес инкубатор”-ын анхны сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Хөтөч” төслийн  эхний улирлын  тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллав.

Тус ажлын хэсгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн шүүгчдийн үнэлгээ болон хуралдааны шийдвэрээр “Хөтөч” төслийн оюутнууд 60-с дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжоор хангагдсан юм.

Эхний улирлын ажлаа амжилттай тайлагнаж, инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой болсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

inc

 

Салбарын байгууллагууд