9 дүгээр сарын “Pitch day” амжилттай болж өндөрлөлөө

9 дүгээр сарын “Pitch day” амжилттай болж өндөрлөлөө

МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийн стартап буюу гарааны бизнесээ богино хугацаанд зорилтот бүлэгт оновчтой танилцуулах зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор “Silicon house Pitch day” тэмцээнийг сар бүр зохион байгуулдаг ба энэ удаагийн тэмцээн 9 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

“Pitch day” тэмцээнийг “Та дэлхийд гарахад бэлэн үү” цуврал ярилцлагатай нэгтгэн хийсэн бөгөөд хүндэт зочноор Цахиурын хөндий “Silicon Valley”-д ажиллаж байгаа монгол залуусын нэг Cisco” компанийн инженер Г.Гүен оролцож, өөрийн туршлагаасаа оролцогчидтойгоо хуваалцан сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

pd1

Мөн “Pitch day” тэмцээний шүүгчээр:
“Cisco” компаний тестийн инженер Г.Гүен
“Apprile” ХХК-ний үүсгэн байгуулагч- Ц.Наранбаяр
“Марчаахай ХХК-ний захирал Н.Даваасүрэн нар оролцон тэмцээнийг шүүж, санал шүүмж, зөвлөгөө өгөв.

Тэмцээнд
Pitch #1 Simples баг-“Фитнесс апп”
Pitch #2 Б.Энхмандах- “Дадлагын хөтөлбөр”
Pitch #3 Цог-“Pro motion craft”
Pitch#4 С.Ууганбаяр-“DigitalE-commerce” гэсэн нийт 4 баг оролцож, өөрсдийн шинэ санааг танилцуулан танилцуулах явцдаа гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, үнэтэй зөвлөгөө авсан бөгөөд 9 дүгээр сарын ялагчаар Б.Энхмандах “Дадлагын хөтөлбөр” төсөл шалгарч TechGer ажиллах орчноор 1 сар үйлчлүүлэх эрхээр шагнагдсан юм.

pd1

Салбарын байгууллагууд