Санхүү, бүртгэл, тайлагналдаа “цэг” тавьж, аутсорсинг үйлчилгээнд “даатгав”

Санхүү, бүртгэл, тайлагналдаа “цэг” тавьж, аутсорсинг үйлчилгээнд “даатгав”

 

МТҮП мэдээллийн технологийн үндсэн инкубатораас гадна Бизнес эрхлэгч эмэгтэй инкубатор, PR-маркетинг, борлуулалтын инкубатор, Виртуал инкубатор, Оюутан бизнес инкубатор зэрэг зорилтот салбараар элсэлт авч, үйл ажиллагаа, цар хүрээгээ салбар бүрт чиглүүлэн ажиллаж байна. Паркийн дэргэд 17 компани бойжиж, 7 багц үйлчилгээ авч байгаа ба уламжлалт сургалтуудын нэг санхүүгийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

1

Инновацийг бүтээгч инкубаторынханд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ зах зээлд байр сууриа бэхжүүлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, бусад өрсөлдөгчөөсөө ялгарах,  манлайлах, бизнесээ амжилттай хөтлөн явуулахад санхүүгийн зөв менежмент хамгийн чухал асуудал байдаг. Гэтэл манай инкубаторууд санхүүгийн тайлан гаргаж мэдэхгүй, мэргэжлийн нягтлан бодогч байхгүй гэдэг шалтгаанаар санхүүгийн “Х” тайлан гаргах,  НББ-ийг буруу хөтөлж ирээдүйд учрах эрсдлийг тооцоололгүй орхидог.

Санхүүгийн эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа авах санхүүгийн мэдлэг олгох, үйлчилгээ авах аутсорсинг үйлчилгээний талаар МХАҮТ-ын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга, “Boudhanath” ХХК-ийн Бизнес зөвлөх Ч.Мөнхбадрахыг урьж өнөөдрийн сургалтыг явууллаа.

Лекц сургалтанд “Алкемист техноложист”, “Мосс”, “Ай хотел”, “Ээж”, “Марчаахай”, “Gosmart”, “Sesame”, “Unread”, “Susano Tech”, “МаМа апп”-ын захирал, ня-бо нар оролцож, мэдээлэл солилцов.

surgalt2

Гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга Ч.Мөнхбадрах лекцийн дараа МТҮП-ийн инкубатор компаниудад үзүүлэх санхүүгийн аутсорсинг үйлчилгээний хөнгөлөлттэй тусгай үнийн багцыг санал болгосон ба инкубаторынханд таалагдав.

Санхүүгийн аутсорсинг үйлчилгээний анхны гишүүн “Марчаахай” ХХК болсноор Н.Даваасүрэн захирал санхүү, бүртгэл, тайлагналтай холбоотой асуудалдаа “цэг” тавьж, аутсорсинг үйлчилгээнд “даатгав”.

Ингэснээр компанийн эзний мөнгө, бизнесийн мөнгө, хөрөнгө, санхүү холилдсон толгой эргэм санхүүгийн ажилд бус үндсэн IT хөгжүүлэлтийнхээ ажилд анхаарлаа хандуулах цаг “нэмэгдлээ”.

Энэ үйлчилгээ манай инкубаторыг төгсөгч компаниудад ч хөнгөлөлттэй нөхцөлтэй тул манай төгсөгч компаниуд бидэнд хандаж болно.

2

Салбарын байгууллагууд