“Silicon house Pitch Day” тэмцээн боллоо

“Silicon house Pitch Day” тэмцээн боллоо

МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Silicon house Pitch Day” тэмцээн 2016 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний шүүгчээр:

Г.Үүрдмандах /МУИС Бизнесийн сургууль, бизнес зөвлөгөөний төвийн ерөнхий менежер/

Б.Пүрэвсүрэн /“Start up weekend” ерөнхий менежер/

А.Ариунзаяа/МТҮП-ын ИТДТ-ийн Инновацийн мэргэжилтэн/ нар оролцов.

Уламжлал ёсоор сар бүрийн питчд шүүгчдийн дундаас нэг шүүгч оролцогчидтойгоо санал бодлоо солилцон шинэ мэдлэг мэдээлэл хүргэдэu бөгөөд үүний дагуу Б.Пүрэвсүрэн шүүгч “Питч гэж юу вэ?” сэдвийн дор сонирхолтой яриа өрнүүлэн оролцогчидтой ярилцсан юм.

Энэ удаагийн арга хэмжээнд:

· С.Ууганбаяр- “IBTTOEFL”программ

· Chelidon баг- “Элэгний өвчлөлийн шийдэл”

· E-link баг-“Education platform” аппликэйшн

· Ундрам-“Хувийн туслах үйлчилгээ”

· Why not баг-“Funny event” гэсэн нийт 5 сонирхогч, бүтээгч залуус шинэ санаагаа танилцуулж, санаагаа танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, зөвлөгөө авсан бөгөөд 10-р сарын ялагчаар “E-link” баг шалгарч, “TechGer”-т ажиллах орчноор үйлчлүүлэх 1 сарын эрхээр шагнагдлаа.

iii

Салбарын байгууллагууд