“Электроник автоматжуулалт”-ын сургалт болж байна

“Электроник автоматжуулалт”-ын сургалт болж байна

Мэдээллийн технологийн үндэсний паркаас 8-22 насны ЕБС-ийн сурагч болон оюутан залууст зориулж, тэдний шинийг санаачлах, бүтээх сэтгэлгээг нь хөгжүүлэх, ирээдүйн инженерийг бэлтгэх зорилгоор “Электроник автоматжуулалт”-ын сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Тус сургалт нь МТҮП-т сар бүр тасралтгүй болох ба оюутан сурагчдын бүтээлч чадвар хөгжих, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, практикт суурилсан цэгцтэй мэдлэгийг олгох, шинэ техник технологиудаас суралцах цаашид өөрсдийн бүтээгдэхүүнийг бий болгох дадал туршлагыг суулгаж өгөх, тэмцээн уралдаанд өөрсдийн бүтээлүүдээр нь оролцуулан нийгмийн идэвхи санаачлагатай болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл уг сургалт нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулж, хөгжүүлэхээс гадна аливаа нэг биет зүйлийг илүү бодитоор, бүтээлч сэтгэлгээгээр харах бөгөөд өөрт хэрэгцээтэй байгаа зүйлээ зохион бүтээх чадвартай болно.
Жишээ нь: Өмнө нь таны хүүхэд “машиныг” гадна талаас нь өнгө үзэмж, том жижгээр нь хардаг байсан бол сургалтанд сууснаараа “машинаа” тухайн эд анги бүрээр харан, хаана юу ямар зориулалтаар ажиллаж, хэрхэн хөдөлгөөнд орж байгааг анхан шатны инженерийн сэтгэлгээрээ харж чаддаг болох юм.

Сургалтын чиглэл:
· Эмбеддэд систем, автоматжуулалт
· Робот систем хөгжүүлэлт
· Чип програмчлал, алгоритм
Нас:
· Дунд болон ахлах ангийн сурагчид (8-16 нас)
· Их, дээд сургууль болон коллежийн оюутнууд (16-22 нас)
Сургалтын хөтөлбөр:
· Анхан шат
· Дунд шат
· Ахисан шат
Нэг элсэлтээр элсүүлэх ангийн тоо:
· Volunteer хүүхдүүдийг бэлтгэх (1 анги)
· Энгийн (2 анги)
Нэг шатны сургалт нийт үргэлжлэх хугацаа :
· 1 сарын хугацаатай 18 цагийн сургалт
Нэг ангийн элсэгчдийн тоо:
· 10 хүн
Нэг удаагийн хичээл:
· 2 цаг үргэлжилнэ.
Сургалтанд ашиглагдах тоног төхөөрөмж:
· Элсэн суралцагч сургалтын хөтөлбөрөөсөө хамааруулан, ашиглагдах тоног төхөөрөмжний багцаас сонгон суралцах
· Нээлттэй лабораторийн журмын дагуу бусад тоног төхөөрөмжүүдийг түрээслэн, ашиглах
· Лабораторийн журмын дагуу “3Д принтер” ашиглах
МТҮПаркийн Нээлттэй лабораторийн Эмбеддэд лабораторит ирж бүртгүүлэх эсвэл доорх утсаар холбогдон бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: 99270300, 11312901

111

Салбарын байгууллагууд