Инкубаторын 31 дэх удаагийн сонгон шалгаруулалтыг сонирхогчид олон байна

Инкубаторын 31 дэх удаагийн сонгон шалгаруулалтыг сонирхогчид олон байна

МТҮП-ийн Инкубаторын 31 дэх удаагийн элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд элсэгчдэд зориулсан эхний ээлжийн семинар “Coworking Space 2” танхимд 2016 оны 11-р сарын 21-нд буюу өчигдөр боллоо.
 
Энэ удаагийн элсэлт эко буюу нийслэлийн хөгжилд хувь нэмэр болох нийгмийн өмнө тулгамдаж буй хурц асуудлыг технологийн дэвшилд суурилан шийдвэрлэсэн байх онцлогтой. Тухайлбал:
• Програм хангамж-код бичих
• Монгол контент-оюуны үйлдвэрлэл
• Ахуйн хог, хаягдалгүй-цэвэр орчин
• Хорт утаа, агаарын бохирдолгүй-эрүүл агаар
• Хоёрдогч түүхий эд дахин боловсруулах-автоматжуулалтын үйлдвэрлэл
• Гэр ахуйн хуванцар бүтээгдэхүүн-жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гэх мэт
 
Өргөн хүрээнд зарлагдсан 31 дэх сонгон шалгаруулалтын семинарт бизнес эрхлэгч 5 компани, 4 иргэн зорин ирлээ. Сургалтаар МТҮП-ийн МТ-ийн инкубаторт элсэх журам, үнэлгээний журам, инкубаторын түүхэн хөгжлөөс гадна шалгаруулалтыг амжилттай хамгаалахад юуг анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
 
Шинэ, шинэлэг санаатай инженер залуус маань цаасан дээр төлөвлөсөн санаагаа амьдралд ажил хэрэг болгох, өөрийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх зорилго тээн инкубаторын шалгаруулалтанд ордог.
 
Шалгаруулалтыг амжилттай хамгаалахын тулд МТҮП-ийн мэргэжилтнүүдийн өгдөг семинарт хамрагдаж илүү их мэдээлэлтэй байж бэлтгэл сайтай орно. Магадгүй бизнес санаагаа сайн төлөвлөж бусад өрсөлдөгчөөсөө илт давуу шинэ бүхий инновацийн санаатай байвал МТҮП-ийн инкубатор Та бүхэнд нээлттэй байна.
 
Манай инкубаторыг сонирхож буй хүсэл тэмүүлэл дүүрэн залуус энэ удаа амжаагүй бол ирэх 25-ны өдөр болох 2 дахь шатны сургалтанд хамрагдахын сацуу 7 багц үйлчилгээний хөнгөлөлттэй гарааны компанийг дэмжих Инкубаторын 31 дэх удаагийн шалгаруулалтанд чөлөөтэй оролцохыг урьж байна
Дэлгэрэнгүй мэдээллийг http://itpark.mn/incubator-31/ авна уу
incub copy

Салбарын байгууллагууд