“Монгол инноваци” цуврал уулзалт боллоо.

“Монгол инноваци” цуврал уулзалт боллоо.

“Монгол инноваци-3” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд мэдээллийн технологийн салбарт Монгол контент, Монгол програм хангамж, Монгол технологи үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компанийн удирдлагууд “Мэдээллийн технологийнхон бид чадна, хамтдаа” сэдэв дор салбар дахь хөгжлийн шийдэл, гарц, боломжоо тодорхойлохоор ширээ тойрон чөлөөт ярилцлага өнөөдөр өрнүүллээ.

1

Өмнөх хэлэлцүүлэг бүрт мэдээллийн технологийн салбарыг дэмжих улс төрийн лобби бүлгэм байгуулах шаардлагатай гэж үзэж байсан бол өнөөдөр энэ нь биеллээ олж УИХ-ын дэргэд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулагдсан билээ. Ингэснээр салбарын хувьд нэг алхам урагшилж улс төрчид төдийгүй нийгэмд мэдээллийн технологийн ач холбогдлыг ойлгуулж, эдийн засгийн хөгжлийн гарц мэдлэгийг бүтээл баялаг болгох инновацид суурилсан технологи гэдгийг батлан харуулах боломж ирж байгаа юм.

Түүнчлэн Монгол толгойг дэмжиж, Монгол технологи нутагшуулах таатай орчин нөхцөл бүрдсэн хууль, эрх зүйн өөрчлөлт хийхэд улс төрийн хүрээнд дэмжигдэх эхлэл ч гэж хэлж болно. Мэдээллийн технологийн салбарын улс төрийн лобби бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр томилогдсон ба салбарын улс төрчийн манлайлагч болсны хувьд програм үйлдвэрлэгч, код бичигч залуус дугуй ширээний өнөөдрийн хүндэт зочноор гишүүнийг урьж оролцууллаа.

5

Инженер залуус салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж, байр сууриа илэрхийлж байсныг Ж.Энхбаяр гишүүн тухайн салбарт гарч ирж байгаа “боломж” төдийгүй монгол програмистууд оюуны өндөр чадамжтайг олон жишээн дээрээс харсан гэдгийг онцлоод Эстони, Швед, төв Азийн орнуудын жишгийн дагуу Монгол улсын эдийн засгийг сэргээж, хөөсрүүлж, чадваржуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна гэсэн хүлээлттэй байгаагаа хэллээ. Салбарын эрх зүйн зохицуулалтыг яаж эхлүүлэх арга замаа тодорхойлж өөрсдөө манлайлан санаачилж, бодлогоо тодорхойлоод оруулаад ир. Хуулийн төсөл болоод Бодлогыг дэмжин ажиллахад бэлэн байна гэдгээ гишүүний зүгээс илэрхийлж байсан нь арга хэмжээнд оролцогч нарт үнэлэгдэв.

6

2

Ийнхүү манай салбарт үгүйлэгдэж байсан улс төрийн дэмжлэгтэй орон зай нөхөгдөж, цаашид инновацийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэгийг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, энтрепренёр, гарааны компани, мэдээллийн технологийн салбарыг дэмжих инновацийн экосистемийг цогц утгаар нь илэрхийлсэн “Бодлогын баримт бичиг”-тэй болох тал дээр Ж.Энхбаяр гишүүн зөвлөж “Санаачилга гарга. Мэдээллийн технологийн салбарт нэгдсэн нэг зохион байгуулалт, цөм үгүйлэгдэж байна. Ноос ноолуур, арьс шир зэрэг хөнгөн аж үйлдвэрийн салбар шиг дэлхийд танигдах боломж танай салбарт байна. Монгол улсын эдийн засaг нэг түвшинд, нэг хэмжүүрээр хэмжигдэж, баригдах ёсгүй. Эдийн засгийг тэлж хөөсрүүлэх чадвартай монгол оюуныг миний зүгээс дэмжинэ” гэдэг амлалт өглөө.

31

32

Салбартаа танигдсан ай ти-гийн топ компани болон гарааны бизнес эрхлэгч инкубатор компанийн захирлууд маань бусад салбараас илүүтэй мэдээллийн технологи хэмээх их үүцтэй “орхигдсон салбар”-аа сэргээн босгох тал дээр хамтарч ажиллаж, санал оноогоо тусгасан нэгдсэн бодлогоор хаана юу хэрэгтэй, эхний ээлжинд ямар гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх модель загварын жагсаалтаа гаргаж, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолж, аль хууль, тогтоол, журмын ямар заалт болохгүй байгаа тэрхүү тулгамдсан асуудлыг шийдэж болох өнцгөөс нь тайлбарласан Бодлого боловсруулсан байх “даалгавар”-ыг Ж.Энхбаяр гишүүнээс хүлээн авав.

Инженер сэтгэлгээтэй залуус, програмистууд маань дуу хоолойгоо нэгтгэж “Хамтдаа ажиллаж чадна”, “Дэлхийд гарч чадна”, “Монголын уул уурхайн эдийн засгийн чадамжийг мэдээллийн технологиор халж чадна” гэдгээ харуулж, нотлож улмаар дэлхийд гарцтай болж бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх хэмжээний хөгжилд хүрэх цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэл дүүрэн байж өнөөдрийн арга хэмжээ өргөн хүрээнд, өргөн агуулга дор асуудлаа хэлэлцэж амжилттай өндөрлөв.

70

“Оюунлаг хүний нөөц”-өө бодлогоор дэмжүүлэх төрийн бодлого хэрэгтэй гэдгийг харилцан ойлголцож, МТ-д суурилсан компаниудыг дэмжиж, шинэ тутам хөгжиж буй энэ салбарын өсөлт хөгжил нь Монгол Улсын эдийн засгийг хөөсөртөл дүүргэх чадамжтай гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр салбарын залуусыг үнэлж, итгэл, урам өглөө.

Тийм ээ, бид тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур болж чадсан шигээ салбарын асуудлыг шийдэх хүндтэй бөгөөд том “даалгавар”-аа амжилттай гүйцэтгэж чадсанаар өнөөдрийн арга хэмжээний үр дүн гарна.
Гишүүн маань МТҮП-ын ажлын байр, үйл ажиллагаа явуулж байгаа орчин, инкубаторын компани тус бүрээр орж, бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй нь танилцангаа ажил хэрэгчээр асуудлыг шийдсэнээр манай гарааны компанийнханд урам өгч, үйл ажиллагаа нь бас нэг талаар дэмжив.

26

25

Олон улсын болон дотоодын зочид буудлын захиалга, үйлчилгээний платформ нутагшуулж буй инкубаторт бойжигч “Ihotel” ХХК-ийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэж, контакт тогтоов.

35

Мөн УИХ-ын гишүүн хүүхдийн монгол анимейшн үйлдвэрлэгч “Марчаахай” ХХК-ийн монгол ахуй, өв соёлыг тусгасан оюуны хөрөнгө оруулалт болсон хүүхдийн контентийг “хөөрхөн, гоё бүтээл” байна гэж сайшааж, өөрийн Facebook, Twitter, Instagram хуудсаар зар сурталчилгаа хийж “маркетингийн менежер” болно гэдгээ илэрхийлж, контент үйлдвэрлэгч залуусын бүтээлтэй “найз”-ын холбоо үүсгэж түншиллээ.

Салбарын байгууллагууд