12 дугаар сарын “Pitch day” амжилттай болж өндөрлөлөө

12 дугаар сарын “Pitch day” амжилттай болж өндөрлөлөө

МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Silicon house Pitch Day” тэмцээн 2016 оны 12 сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний шүүгчээр:

Н.Даваасүрэн /Марчаахай компанийн захирал/

Ж.Даваахүү /МТҮП-ИБХТ-ийн мэргэжилтэн/

н.Чимэддолгор/Sesame ХХК-ний менежер/ нар оролцов.

26

Энэ удаагийн арга хэмжээнд:

  • Ple баг –Хачиг, шавьжнаас хамгаалах малын чихний зүүлт
  • Why not баг- Караоке шинэчлэл
  • Тагтаа солюшн – “I help”
  • In out tech-“Цахим хуульч систем” гэсэн нийт 4 сонирхогч, бүтээгч залуус шинэ санаагаа танилцуулсан төдийгүй өөрсдийнхөө санааг танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, зөвлөгөө авсан юм. Silicon house Pitchday тэмцээний 12-р сарын ялагчаар “Ple” баг шалгарч, “TechGer founders space”-р үйлчлүүлэх 1 сарын эрхээр шагнагдлаа.25
  • 2016-12-16
  • Уншсан:4262

Салбарын байгууллагууд