ОЛОН УЛС ДАХЬ МТИШ-ЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ОЛОН УЛС ДАХЬ МТИШ-ЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП)-ын удирдлагууд Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ын босгыг давж амжилт гаргасан шилдэг залуусаа 2016 оны 12-р сарын 21-нд хүлээн авч уулзаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг нэр төртэй гардууллаа.

Азийн 12 оронд нэр хүндтэй уг шалгалтанд багш, инженер, програм хөгжүүлэгч, мэдээллийн технологийн салбарын мэргэжил сонгон суралцагч оюутан тэр дундаа 10 жилийн сурагч мэдлэг, ур чадвар, оюунаараа өрсөлдөж улмаар тэнцэгчдийн жагсаалтанд Монголоос 8 шалгуулагч багтаж амжилт гаргасныг салбарынхандаа болон нийт уншигчиддаа дуулгах сайхан мэдээг онцлон хүргэж байна.

1

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд тэнцэгчид

Тив дамнасан үнэлэмж өндөртэй МТИШ ийнхүү улам залуужин хүрээгээ тэлж, монгол залуус жил бүр чансаагаа ахиулсан амжилт нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрэхүйц хүний нөөц бэлтгэгдэж улмаар салбарын ирээдүй тун удахгүй гэрэлтэж, өгөөжөө өгөх  том үзүүлэлт юм.

Өнгөрсөн 10-р сарын намрын шалгалтанд ахлах ангийн сурагчдын анхны төлөөлөл 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мэргэн байж, анхны гараа нь амжилт дагууллаа. Зөвхөн энэ өнцгөөс дүгнэн хэлэхэд мэдээллийн технологийн салбарын залууст тив, дэлхийд үнэлэгдэх боломж, гарц улам бүр нээлттэй болж, чанарын дэвшил авчирсан үйл явдал боллоо гэж МТИШ-ыг зохион байгуулагч талаас үнэллээ.

Олон улсын МТИШ -ын 2016 оны намрын шалгалтанд тэнцэгчдийнхээ баярыг хуваалцаж, сэтгэгдлийг нь дамжуулъя.

8

Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП)-ын удирдлагууд шилдэг залуусаа хүлээн авч уулзаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардууллаа

 

2017 оны “Top Gun Training” шагналын эзэн

6

МУИС-ийн ХШУИС-ийн 4-р курсын оюутан Д.Мөнх-Итгэл

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сертификат олон улсад нэр хүндтэй юм. Учир нь сертификатын эзэд Азийн 12 орноос сонголтоо хийж  мэргэжлээрээ ажиллах бүрэн эрхтэй болдог. Түүнчлэн тэнцэгчдийг оноогоор эрэмбэлж хамгийн өндөр оноо авсан шалгуулагчаа Японы талаас хүлээн авч арлын орноороо аялуулж, мэдээллийн технологиор тэргүүлэгч групп, корпорациудтай танилцуулж, жинхэнэ технологийн “Khow hоw“-г орчноос нь харах боломж олгодог гэдгээрээ хамгийн супер шагнал, урамшуулалтай.

Тэгвэл энэхүү олон сайхан боломжийг өөртөө авчирсан Д.Мөнх-Итгэлийг танилцуулья. 2016 оны хамгийн өндөр оноог авч өрсөлдөгчөөсөө онцгойрсон  “Top Gun Training” хөтөлбөрийн эзэн Лхагвасүрэн овогтой Мөнх-Итгэл програм хангамжийн инженер мэргэжлээр суралцдаг. Тэрбээр МУИС-ийн ХШУИС-ийн 4-р дамжааны оюутан. Мэргэжилдээ асар их сонирхолтой Мөнхөө маань хараахан өөрийгөө хамгийн топ шалгуулагч болно гэж санаагүй, гэвч “тэнцлээ,

Та” гэсэн мэйл авсан тэр мөч “хамгийн гайхалтай мэдрэмж” төрүүлж 100% өөртөө итгэлтэй болж, тэр бүү хэл ирээдүйн зураглал, төсөөлөл нь улам        ойртсон юм шиг санагдаж догдлол хүлээлт үүсгээд байгаа гэнэ.

Хамгийн гол нь 2017 оны хавар сургуулиа төгсөөд аль чиглэлээр дагнах вэ гэсэн эргэлзээг нь бүрэн тайлж өгөх сайхан мөч өөрт нь тохиож байгаад баярлаж байгаа илэрхийллээ. Мэргэшсэн чиглэлээ сонгох шийдвэрээ гаргахад маш том түлхэц болох алтан боломжийг атгасан Д.Мөнх-Итгэлд Япон улсын мэдээллийн технологийн салбартай танилцах боломж нь  “Миний ирээдүйн хөтөч болох аялал байх болно” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Оюутны ширээнээс амжилтаа эхлүүлсэн Д.Мөнх-Итгэлийн хүсэл мөрөөдөл удахгүй биелэлээ олж мэдээллийн технологийн салбартаа танигдах, технологийн шинэ бүтээлч ажлыг дагуулах “код тайлагч” болно гэдэг итгэл төрүүлж чадлаа.

 

Тэнцэгчдийн чансаанд 12-р ангийн сурагч багтлаа

12

11-р сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мэргэн

Манай шалгалтанд оролцогчдын хамгийн бага нь 10 жилийн сурагч Г.Мэргэн. Түүний амжилт МТИШ-ын 10 жилийн түүхэн дэх анхны тодотголтой шинэ хуудсыг мөнхөлж 2016 оны намрын шалгалтын “гол шалгуулагч буюу гол тэнцэгч” гэдгээрээ онцгой хүн нь байлаа.

Хамгийн анхны сурагч, хамгийн анхны сурагчдын амжилтыг үзүүлсэн “хамгийн хамгийн” гэх олон тодотголтой 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Ганбатын Мэргэн мэргэжлээ сонгочихсон бол одоо бүр салбарынхаа онцлогтой бас л хэдийнээ танилцаад тойрон аялалын замдаа гарчихсан гэхэд болно. Г.Мэргэн маань паркаас зохион байгуулдаг “Pitch day”-д оролцож улмаар бүтээлч залуусыг дэмжин бойжуулдаг “Тэхгэрт” шинэ санаагаа хөгжүүлээд үзчихсэн, “туршлагатай мэргэжилтэн” гэдгийг онцлох хэрэгтэй.

Хэдий сурагч ч гэлээ ирээдүйн мэргэжлээ ямар вэ гэдгийг таньж мэдэхээр ай ти-гийн салбар төв манай МТҮП дотор нь орж, ах эгч нараасаа суралцаж явангаа энэхүү олон улсын шалгалтын тухай семинарт санамсаргүй бөгөөд азтай тохиолдлоор суужээ. Анхны мэдээлэл авсан даруйдаа л шалгалтанд бэлтгэж, гарын авлага бүхий номыг худалдан авч МТИШ-нд өөрийгөө “сойсон” гэнэ.

Шалгалтын тов зарлагдсан 2 сарын өмнөөс алсын хараагаа тодорхойлсон сурагч Г.Мэргэн маань шалгалтаас гарч ирэхдээ л өөрийгөө тэнцэх магадлал маш өндөр гэж дүнгээ тавьж байсан бол өнөөдөр сертификатаа гардан авч амжилтаа бататгалаа. Шалгалтын эцсийн үр дүнгээ Г.Мэргэн “шалгалтыг зөв хариулахаас гадна асуулт бүрээс цоо шинэ мэдлэг олж авсандаа баяртай байна” гэж хэрсүү хариулт өгч байлаа.

Үе тэнгийн сурагчдаасаа түрүүнд алхаж, сэтгэж, манлайлж чадсан шигээ мэдээллийн технологийн салбартаа хамгийн том тэсрэлт хийх залуу боловсон хүчин болж  чармайн суралцаарай хэмээн Г.Мэргэндээ захиас үлдээе. Чи чадна аа, чамд амжилт хүсье.

 

  • 2016-12-22
  • Уншсан:8867
  • Tags:

Салбарын байгууллагууд