1 дүгээр сарын Pitchday тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

1 дүгээр сарын Pitchday тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Silicon house Pitch Day” тэмцээн 2017 оны 1 сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний шүүгчээр:

А.Өсөхбаяр /Мандах женерал даатгал-ЭМД хариуцсан захирал/
Ц.Цэцэгмаа /МТҮП-ИТДТ-ийн мэргэжилтэн/
С.Лхамсүрэн /Зааландаа апп үүсгэн байгуулагч/ нар оролцов.

Энэ удаагийн арга хэмжээнд:

  • С.Ууганбаяр – Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан апп
  • Light баг- CS application
  • Eternal баг – Music application
  • Infinity баг- Bus information board
  • Touch баг-Ухаалаг агаар цэвэршүүлэгч гэсэн нийт 5 сонирхогч, бүтээгч залуус шинэ санаагаа танилцуулсан төдийгүй өөрсдийнхөө санааг танилцуулах явцад гаргасан алдаа болон ололттой талуудаа шүүгчдээс сонсож, зөвлөгөө авлаа. Silicon house Pitchday тэмцээний 1-р сарын ялагчаар “Eternal” баг шалгарч, “TechGer founders space”-р үйлчлүүлэх 1 сарын эрхээр шагнагдлаа.
    65

Салбарын байгууллагууд