“Цахим хичээлийг өөрсдөө бэлтгэх” сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

“Цахим хичээлийг өөрсдөө бэлтгэх” сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн хурдацтай нийгэмд хүүхэд багачууд технологийн шийдэлтэй техниктэй найзалж, сэтгэхүй нь өдрөөс өдөрт “ухаалагжиж” байна. Тиймээс сурган хүмүүжүүлэгч багш нар ч бяцхан шавь нараасаа “хоцрохгүй” үүднээс номын дуу сонсож, техник, технологитой танилцлаа.

 

Учир нь бяцхан үрсийн танин мэдэхүйн хэлбэр өөрчлөгдөж, урьдын заах аргын нэг хэлбэр болсон цаасан дээрх үзүүлэх материал гологдох болсон өнөө үед манай инкубаторын “Марчаахай” ХХК-ийн захирал Н.Даваасүрэн нийслэлийн Боловсролын газартай хамтран СӨБ-ын сургалтын менежер, заах арга зүйч, дуу хөгжмийн багш нарт “Цахим хичээлийг өөрсдөө бэлтгэх” сургалт, уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг сургалт нь 2 дах удаагаа  сурган хүмүүжүүлэгч багш нараар дамжуулж жинхэнэ бяцхан эзэддээ өв тэгш, монгол хүүхэд болж төлөвших хүмүүжлийн арга техник төдийгүй инкубаторын залуусын  “Марчаахай” контент, анимейшныг хичээлийн хөтөлбөрт ашиглах  заах арга зүйн гарын авлага болох боломж ч бүрдүүлэх соёлын түгээлт гэж болно.
“Бяцхан үзэгчдэд багшаар дамжин мэдлэг олгох” цуврал сургалт уулзалтаар “Camtasia studio” програм дээр ажиллах арга техниктэй  багш нар суралцаж, төрөл бүрийн зураг, дуу, бичлэг дүрсийг өөрийн хүссэнээр хөдөлгөөнд оруулах, улмаар өөрийн дуу хоолойгоор бичлэг хийх  мэдлэг, чадварыг олж авлаа.
Монголын минь ирээдүйн болсон бяцхан үрсэд оюуны хөрөнгө оруулалт хийхээр энэхүү сургалтанд хүрэлцэн ирсэн багш нарын төлөөлөл болох 100 орчим багш нартаа ажлын амжилт хүсье
Untitled Untitledс Untitledссс сUntitledссс

Салбарын байгууллагууд