Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ МТҮП-д зохион байгуулагдаж байна.
Уг хөтөлбөрийг Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгаа, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар, туршлага, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаанууд дээр дүгнэлт хийсний үндсэн дээр орон нутаг болон дүүрэгт гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймаг, дүүргийн гарааны бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох зорилгоор гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна