Силикон хаус питч Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа

Силикон хаус питч Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк энтерпренёршип гарааны бизнесийг дэмжих, залуу энтерпренёруудыг өөрийн гарааны бизнесээ зөв оновчтой танилцуулахад нь дадлагажуулах зорилгоор Силикон хаус питч тэмцээнийг 2016 оны 3 дугаар сараас хойш сар бүр зохион байгуулсаар ирсэн.

Цаашид бид энэхүү арга хэмжээгээ өргөжүүлэн хүрээллээ тэлж бусад газруудад нутагшуулах зорилгоор франчайзинг хийж байгаа бөгөөд  энэхүү ажлын гараагаа Эрдэнэт хотоос эхэллээ.

1

2017 оны 02 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хөгжлийн хэлтэс инновацийн төвөөс зохион байгуулсан сайн санаачлага 100 санаа уралдаанаас шалгарсан 20 оролцогчдод “Бизнес санааг  үр дүнтэй танилцуулах арга техник” сэдэвт сургалт болон Силикон хаус питч Эрдэнэт арга хэмжээг Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран зохион байгуулж цаашид албан ёсоор зохион байгуулах эрхийг олгосон юм.

Силикон хаус питч Эрдэнэт тэмцээнд нийт 8 баг оролцлоо. Үүнд:

  1. Билгүүдэй- Хуульч аппликэйшн
  2. Дэлгэрмаа-Үнэртүүлэгчийн үйлдвэрлэл

3 Урнаа-Кофений машин

  1. Төгсбаяр-Ус дахин цэвэршүүлэх
  2. Металл баг-Шинжилгээний  хариуг цахим болгох  программ
  3. Эрдэнэбаатар-Цас цэвэрлэх машин
  4. Эрдэнэдалай- Сургууль сонголтын аппликэйшн
  5. Мөнх-Уянга- Ажлын тодорхойлолт гаргах ухаалаг систем зэрэг бизнес санаанууд оролцон “Сургууль сонголтын аппликэйшн”-ээр оролцсон Эрдэнэ далай ялагчаар тодорч МТҮП-ийн виртуал инкубаторт элсэх эрхээр шагнагдлаа.

Шүүгчээр:

  1. Орхон аймаг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Ганбат
  2. Эрдэнэт үйлдвэр ХХК, Хөгжлийн хэлтэс инновацийн төвийн дарга П.Ганбат
  3. Эрдэнэт үйлдвэр ХХК, Хөгжлийн хэлтэс инновацийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Дашдорж
  4. МТҮП, Инноваци технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг нар оролцсон юм.

Эрдэнэт хотод энэхүү тэмцээнийг зохион байгуулах нь  Уул уурхайд суурилсан үйлдвэрлэлийн газрын бололцоонд тулгуурлан бүтээлч залуусын санаа, санаачлагыг бизнес болгон хөгжүүлэх боломж, давуу талыг бий болгож байгаагаар онцлог юм.

2

5

  • 2017-02-13
  • Уншсан:8868

Салбарын байгууллагууд