Future Makers сургалтын бүртгэл эхэллээ

Future Makers сургалтын бүртгэл эхэллээ

  1.     Сургалтын зорилго:

Мэдээлэлийн технологийн үндэсний паркаас зохион байгуулж буй электроник автоматжуулалтын сургалт нь 8-22 насны сурагчдыг техник, тоног төхөөрөмж, лабораторийн орчиноор ханган, тэдний шинийг санаачлах, бүтээх сэтгэлгээг  нь хөгжүүлэн, ирээдүйн инженерийг бэлтгэхэд чиглэгдсэн сургалт юм. Уг сургалт нь аливаа хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна аливаа нэг биет зүйлийг илүү бодитоор, бүтээлч сэтгэлгээгээр харах бөгөөд өөрт хэрэгцээтэй байгаа зүйлээ зохион бүтээх чадвартай болох юм.

  1.     Сургалтын тойм:

Сургалтын чиглэл:

  •         Эмбеддэд систем, автоматжуулалт
  •         Робот систем хөгжүүлэлт
  •         Чип програмчлал, алгоритм

Эхлэх хугацаа:

  • 3 сарын 13 нд эхлэнэ.

Нас:

  •         Дунд болон ахлах ангийн сурагчид (8-16 нас)
  •         Их, дээд сургууль болон коллежийн оюутнууд (16-22 нас)

Сургалтын хөтөлбөр:

 

сургалтын хөтөлбөр баннер

Нэг элсэлтээр элсүүлэх ангийн тоо:

  • Volunteer хүүхдүүдийг бэлтгэх (1 анги)
  • Энгийн (2 анги)

Нэг шатны сургалт нийт үргэлжлэх хугацаа :

  • 1 сарын хугацаатай 18 цагийн сургалт

Нэг ангийн элсэгчидийн тоо:

  • 10 хүн

Нэг удаагийн хичээл:

  • 2 цаг үргэлжилнэ.

Сургалтанд ашиглагдах тоног төхөөрөмж:

  • Элсэн суралцагч сургалтын хөтөлбөрөөсөө хамааруулан,ашиглагдах тоног төхөөрөмжний багцаас сонгон суралцах
  • Нээлттэй лабораторийн журмын дагуу бусад тоног төхөөрөмжүүдийг түрээслэн, ашиглах
  • Лабораторийн журмын дагуу “3Д принтер” ашиглах

Сургалтын төлбөр

сургалтын төлбөр баннер

  1.     Хүрэх үр дүн

Уг сургалтыг зохион байгуулсанаар оюутан сурагчидын бүтээлч чадварыг хөгжүүлэн, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, практикт суурилсан цэгцтэй мэдлэгийг олгох, шинэ техник технологиудаас суралцуулан цаашид өөрсдийн бүтээгдэхүүнийг бий болгох дадал туршлагыг суулгаж өгөх юм. Мөн элсэгчид нь өөр хоорондоо соёлтой харилцааг үүсгэн баг болон ажилласанаар бие биендээ туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллах чадвартай болох юм. Цаашлаад элсэн суралцагчидийг бусад тэмцээн уралдаанд өөрсдийн бүтээлүүдээр нь оролцуулан нийгмийн идэвхи санаачлагатай болгох юм.

  1. Бүртгэл:

Та бүртгүүлэхийг хүсвэл дараах линкээр орон мэдээллээ үлдээгээрэй.
https://goo.gl/forms/LXr72EXelnRQ79Fe2

МТҮПаркын Нээлттэй лабораторийн Эмбеддэд лабораторит ирж бүртгүүлэх буюу доорх холбоо барих утсаар холбогдон бүртгэлнэ үү.

Холбоо барих утас: 99270300, 11312901

И-мэйл хаяг: baasanjargal@itpark.m

  1. Хамтран ажиллаж буй байгууллага

16143152_263298714107130_5136811450695295652_n

 

Салбарын байгууллагууд