2020 оны 8 дахь удаагийн олон улсын ТОПСИТ шалгалтын дүн гарлаа

2020 оны 8 дахь удаагийн олон улсын ТОПСИТ шалгалтын дүн гарлаа

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” нь Олон улсын мэдээлэл технологийн практик ур чадварын ТОПСИТ шалгалтыг 2017 оноос эхлэн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, БНСУ-ын “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц”-тэй хамтран жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг.

2020 оны намрын шалгалтыг 11 сарын 09, 10-ны өдөр зохион байгуулсан билээ. Шалгалтанд нийт 66 шалгуулагч хамрагдсан бөгөөд МУИС-ийн 29, Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн 17, MIU сургуулийн 9 оюутан, Ай Си Ти Групп ХХК-ны 9 ажилтан, мэргэжилтэн тус тус шалгалтад хамрагдсан юм.  Шалгуулагчдын 1.5 хувь нь өрсөлдөхүйц чадвартай, 23 хувь нь суурь мэдлэгтэй, 75.5  хувь нь анхлан суралцагч байна” гэсэн дүгнэлт гарлаа.

Энэ удаагийн шалгалтад хамгийн өндөр оноог Т.Доржням (520 оноо) авсан бол нийт шалгуулагчдын онооны дундаж нь 95 байлаа. Энэ нь өмнөх шалгалтын дунджаас 2 дахин буурсан үзүүлэлт боловч хамгийн өндөр оноо нь 10-аар ахисан амжилтыг үзүүллээ.

Шалгалтын онцлог нь (тэнцсэн), (тэнцээгүй) гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1000 онооны 5 түвшингээр шалгуулагч өөрийн түвшинг тодорхойлох боломжтой байдаг. Үүнд:

  • Анхлан суралцагч /0-99 оноо/

  • Суурь мэдлэгтэй суралцагч /100-399/

  • Өрсөлдөхүйц чадвартай /400-699/

  • Мэргэжлийн түвшний /700-899/

  • Зөвлөх түвшний /900-1000/

 Жич: Шалгуулагчид нь https://www.topcit.or.kr/ вэб хуудсан дахь өөрийн бүртгэлээр нэвтэрч шалгалтын дүнгийн талаарх мэдээллээ харах, сертификат захиалах боломжтой юм.

Ингээд өөрийнхөө түвшинг тодорхойлж шалгалтанд хамрагдсан шалгуулагчиддаа баяр хүргье

  • 2020-12-24
  • Уншсан:1669

Салбарын байгууллагууд