2020 оны намрын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа.

2020 оны намрын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа.

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2020 оны намрын шалгалт 10 сарын 25-ны өдөр 30 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ) гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад 123 хүн бүртгүүлснээс МТПШ-нд 41 шалгуулагч, МТИСШ-нд 75 шалгуулагч, МТИАТШ-нд 7 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 6 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 14,6%, МТИСШ-нд 3 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 4%, МТИАТШ-нд 1 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 14,2% нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

Шалгуулагчдын амжилтын хувийг шалгалт тус бүрээр үзүүлбэл:

МТПШ-ын амжилтын хувь

МТПШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт

41

6

14,6%

 

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

75

4

5,35

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

75

12

16,2%

Ерөнхий дүн

75

3

4%

 

МТИАТШ-ын амжилтын хувь

МТИАТШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

7

5

71,4%

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

7

1

14,3%

Ерөнхий дүн

7

1

14,3%

Шалгуулагч нь МТИСШ, МТИАТШ-ын өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай.

(Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

Шалгалтын дүнг эндээс харна уу.

2020 оны намрын МТПШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага

1

Буянхишиг Мөрөн Хувиараа (Д.Энхзол багшийн сургалтаас)

2

Батхүү Номин-Эрдэнэ Хувиараа (Д.Энхзол багшийн сургалтаас)

3

Молом Отгонбаяр Голомт банк

4

Баяр Анужин (Д.Энхзол багшийн сургалтаас)

5

Одсайхан Төрболд Mongol ID ХХК (Д.Энхзол багшийн сургалтаас)

6

Нарантуяа Дөлгөөн МУИС-ХШУИС, оюутан

2020 оны намрын МТИСШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог

Нэр Байгууллага

1

Батхишиг Ариунзул “Астериск техноложис” ХХК

2

Түмэнбаяр Намбаржин Нэст ахлах сургууль

3

Аваажаргал Чинбат МУИС-ХШУИС, оюутан

2020 оны намрын МТИАТШ-нд тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага

1

Цэрэннадмид Хулан Мобиком
  • 2020-12-18
  • Уншсан:1405

Салбарын байгууллагууд