Мэдээллийн технологийн үндэсний паркын захирлын 2020 оны 12 сарын 08 өдрийн 1А-59 тоот тушаалаар инкубаторын 33, 34, 37 дахь сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.
Тус ажлын хэсгийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр “Прайм технологи солюшн ХХК”, “Хаштаг ста ХХК”, “Эсрэйсофт ХХК”, “Зэвтроник ХХК”, “Сим Бионикс ХХК”-иуд 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжийг хангалаа.
Мөн Ай ти эксперт ХХК нь МТҮП-н инкубаторыг амжилттай төгслөө. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.