ОУ-ын Асуулт боловсруулагчдын 30 дахь удаагийн уулзалт онлайнаар зохион байгуулагдлаа.

ОУ-ын Асуулт боловсруулагчдын 30 дахь удаагийн уулзалт онлайнаар зохион байгуулагдлаа.

МТҮП нь 2006 онд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-д анх гишүүнээр элссэн. ITPEC нь гишүүн орнууддаа МТИШ-ын хамрах хүрээний чиглэл тус бүрээр мэргэшсэн багш нараас бүрдсэн Асуулт боловсруулах зөвлөлийг ажиллуулж, асуултуудаа тухайн улсдаа боловсруулж хандивладаг бөгөөд МТҮП анх 2008 онд гишүүн орнуудын жишгээр Асуулт боловсруулах үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж эхэлсэн.

Зөвлөл нь жилд 2 удаа гишүүн орнуудад хуралддаг бөгөөд энэ удаагийн 30 дахь удаагийн уулзалт 2020 оны 12 сарын 02 – 04-ны хооронд Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдах байсан боловч COVID-19 цар тахлаас шалтгаалан 3 өдрийн турш онлайнаар зохион байгуулагдлаа. Тус онлайн уулзалтад 7 орны 20 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол улсаас Асуулт боловсруулах үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ХШУИС-ийн багш Б.Батням, Ц.Лхамролом нар амжилттай оролцон 2021 оны шалгалтад нэр дэвшиж буй асуултуудыг хэлэлцүүлээ.

Хурлаар Монгол улс боловсруулсан асуултын чанар болон тэнцүүлсэн асуултын тоогоороо гишүүн орнуудын дунд 3-р байрт шалгарсан байна.

  • 2020-12-04
  • Уншсан:1409

Салбарын байгууллагууд