МТ-ийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх “Сүүлийн үеийн трэнд технологийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгуулагдана

МТ-ийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх “Сүүлийн үеийн трэнд технологийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгуулагдана

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг анх 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэхүү хөтөлбөрөөр МТ-ийн инженерийн шалгалтанд бэлтгэхэд шаардлагатай сургагч багш нарыг бэлтгэх зорилготой бөгөөд нийт 4 удаагийн сургалтанд 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж гэрчилгээ олгоод байна.

Энэ удаад Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн трэнд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд МТ-ийн инженерийн шалгалтын агуулгад шинээр орж буй технологиудын талаар AOTS-ийн сургагч багш нар онлайнаар холбогдон заах юм.

Сургалтанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд МТ-ийн инженерийн шалгалтанд тэнцсэн эсвэл цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 30 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм.

Сургалтанд хамрагдсанаар:

  1. Сүүлийн үеийн технологийн талаар мэдлэгийн түвшингээ дээшлүүлнэ.
  2. Байгууллагын МТ-ийн сургалтын зардлыг хэмнэнэ.
  3. Байгууллага өөрөө ОУ-ын сургагч багшийн гэрчилгээтэй ажилтантай болно.

Сургалт нь 2 ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2020 оны 12 сарын 21- 25, хоёрдугаар ээлж 2021 оны 01 сарын 11-15-ны хооронд МТҮП дээр зохион байгуулагдана.

Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 9987-3748 дугаараас лавлана уу.

9

  • 2020-12-02
  • Уншсан:1404

Салбарын байгууллагууд