Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын спортын өдөрлөг-2020 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын спортын өдөрлөг-2020 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын нийт ажилчид инкубатор компаниудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ажилчид албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, хоорондын харилцаа холбоог улам нягт болгох зорилгоор уламжлалт спортын арга хэмжээг 10-дугаар сарын 30,31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Спорт арга хэмжээнд МТҮП-д бойжиж буй МТ-н чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 17 инкубатор компаниуд болон МТҮП-н нийт ажилтан албан хаагчид нийлсэн 72 тамирчин спортын 5 төрлөөр (Сагсан бөмбөг, гар бөмбөг, и-спорт, шатар, ширээний теннис) оролцож ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдлөө.

Тэмцээнд:

“Сагсан бөмбөг”-ийн төрөлд Цэнд ахлагчтай тав дугаар баг тэргүүн байр.

“Гар бөмбөг”-ийн төрөлд Санчир ахлагчтай хоёр дугаар баг тэргүүн байр.

“И-Спорт”-ийн төрөлд Инсур баг тэргүүн байр

“Шатар”-ийн төрөлд Өсөхбаяр тэргүүн байр

“Ширээний теннис”-ийн төрөлд Амарзаяа тэргүүн байр

Шилжин явах цомыг 139 оноогоор Тэмүүлэн ахлагчтай гурав дугаар баг гардан авлаа

МТҮП, инкубатор компаниудын баг хамт олон, нийт баг тамирчдадаа цаашдын урлаг спортод нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

  • 2020-11-05
  • Уншсан:1295

Салбарын байгууллагууд