“Мэдээлэл технологийн үндэсний парк”-д “Бизнес түншлэл-1” цуврал уулзалтын анхны өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

“Мэдээлэл технологийн үндэсний парк”-д “Бизнес түншлэл-1” цуврал уулзалтын анхны өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

“Бизнес түншлэл уулзалт-1”-ийн анхны өдөрлөг 9 дүгээр сарын 17- ны өдөр “амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтанд Боловсрол шинжлэх ухааны яамны Инновоци, Технологийн газар, Ай Си Ти групп, Айтүүлс ХК, зэрэг мэдээлэл технологийн тэргүүлэгч компаниуд оролцлоо. Өдөрлөгийн зорилго нь “Ганцаараа биш хамтдаа хөгжье” гэсэн уриатайгаар мэдлэг мэдээллээ солилцох, хамтран ажиллах, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг солилцох, олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чанарыг нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай уулзалт боллоо. Уулзалтын гол оролцогчдоос дурьдхад БШУЯ-ны инноваци, технологийн газрын мэргэжилтэн М.Гульфира, Ай Си Ти группын ТУЗ-н дарга Г.Лхамсүрэн, Гүйцэтгэх захирал Г.Хатанболд, технологи хариуцсан захирал А. Баттамир, Айтүүлс ХХК-ийн захирал Б.Тамир, Фибо Клауд-н үүсгэн байгуулагч П.Пүрэвбазар болон МТҮП-д бойжиж буй 17 инкубатор компаниудын удирдлага, төлөөллүүд оролцож илтгэл, танилцуулга хийлээ. Гол илтгэгчдээр Ай Си Ти группын удирдах ажилтнууд өөрсдийн амжилтын гараа, гарал үүсэл, үйл ажиллагаа, амжилтын түүхийг хуваалцахын дээр охин компани болох Айтүүлс ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс танилцууллаа. Үүнд: Айтүүлс клауд үйлчилгээ (ICS) , домэйн, хамгаалалт, виртуал сервер түрээс, хостел, бизнес имэйл, санхүүгийн дата төв, GIS-IMap, INavi, IJS, Клауд JS, Бизнес блокчэйн бүтээгдэхүүн зэрэг олон давуу талуудаас сонирхуулсан юм. “Бизнес түншлэл-1” уулзалтын анхны уулзалтыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон санаачлага боллоо. Тус уулзалтын үрд дүнд “Ай Си Ти” групын зүгээс өнөөдрийн МТҮП-д байрлаж байгаа 17 старт ап компаниудыг бойжих хугацаанд Клауд Сервис болон Клауд Жи Ай Эс (GIS) үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах эрх өгсөн нь бидний хамтын ажиллагааны үр өгөөж, өнөөдрийн уулзалтын үр дүн байлаа.

2223242526

 

  • 2020-09-21
  • Уншсан:1619

Салбарын байгууллагууд