“Мэдээллийн технологийн практик ур чадвар”-ын (TOPCIT) шалгалтын бүртгэл эхэллээ

“Мэдээллийн технологийн практик ур чадвар”-ын (TOPCIT) шалгалтын бүртгэл эхэллээ

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтыг Монгол Улс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Бүртгэл: 8 сарын 27-оос 9 сарын 25 хүртэл

Шалгалт авах өдөр: 9 сарын 30

Шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан шалгалтын тухай танилцуулга мэдээллийг хүргэе.

Зорилго: Ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх

Гишүүн орнууд: Монгол, Тайланд, Франц, Канад, Герман, Бельги, Малайз, Англи, Вьетнам, АНУ, Филлипин

Боломж: Мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчид хамрагдах
38

Шалгалтын хэлбэр: IBT буюу Интернэтэд суурилсан

Түвшин: 6

Асуултын тоо: Технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуулт

Онцлог: Шалгалт нь англи зохион байгуулагддагаар онцлогтой бөгөөд шалгуулагчид англи хэлний түвшнээ ч давхар бататгах давуу талтай. Шалгалтад “тэнцсэн”, “тэнцээгүй” гэсэн ойлголт байхгүй ба нийт 1000 онооны асуултаас оноо авалтаас шалтгаалан шалгуулагч нь өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой. Үүнд:

  • Анхлан суралцагч /0-99 оноо/
  • Суурь мэдлэгтэй суралцагч /100-399/
  • Өрсөлдөхүйц чадвартай /400-699/
  • Мэргэжлийн түвшний
  • Зөвлөх түвшний /900-1000/

Шалгалтын хариу гарах хугацаа: 1 сар

Олон улсын хөтөлбөрт хамруулах: Хамгийн өндөр оноо авсан 2 шалгуулагч БНСУ-ын МТ-ийн тэргүүлэх байгууллагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжтой.

Гэрчилгээ: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн  гэрчилгээ гардан авна.  Гэрчилгээг “Зөвхөн шалгуулагчид” илгээх бөгөөд түвшин бүрийн чадварыг тодорхойлсон “Олон улсын гэрчилгээ”  олгоно.

Шалгалтын хураамж: 50,000 төгрөг / Шалгалтын хураамжийг Голомт банкны 1102099876 тоот МТҮП-ийн дансанд тушааснаар таны шалгалтанд орох эрх баталгаажина/

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-327123, 95151531 болон tegshbuyan@itpark.mn хаягаар лавлах болон Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк /ITPark/-ын 2 давхарт 222 тоотод ирж авч болно.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

  • 2020-08-27
  • Уншсан:1392

Салбарын байгууллагууд