ITPEC-ийн гишүүн орнуудын удирдлагуудын уулзалт болж байна

ITPEC-ийн гишүүн орнуудын удирдлагуудын уулзалт болж байна

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын зөвлөл /ITPEC/ -ийн гишүүн орнуудын удирдлагуудын уулзалт төлөвлөгөөний дагуу Вьетнам улсад зохион байгуулагдах байсан боловч Covid-19 цар тахлын улмаас 2020 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдаж байна. Тус онлайн хуралд Монгол улсаас МТҮП-ын захирал Э.Цогтгэрэл, төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, гадаад харилцааны мэргэжилтэн Н.Мөнхбаяр, МТ-ийн зөвлөх менежер Ч.Сувд нар оролцохоос гадна Япон, Филиппин, Тайланд, Мьянмар, Вьетнам, Бангладеш, зэрэг 7 орны 32 төлөөлөгч оролцож байна.

Хурлаар гишүүн орнууд бүтэн жилийн хугацаанд Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын хүрээнд хийгдсэн ажлын тайлангаа тавьж, цаашид хийх ажлын стратеги төлөвлөгөөгөө хэлэлцэх юм.

44

  • 2020-08-25
  • Уншсан:1298

Салбарын байгууллагууд