Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 38 дахь элсэлтэнд урьж байна

Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 38 дахь элсэлтэнд урьж байна

МТҮП-ын инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологид  суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
  • Компаний танилцуулга
  • Бизнес төлөвлөгөө, төсөл 7 хувь
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм ( ААН бол )
  • Эхлэлтийн баланс ( ААН бол )
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Диплом, хуулбарын хамт
  • Бүртгэлийн хураамж (компани бол 150,000₮, иргэн бол 100,000₮-ийг голомт банкны 1102099876 дансанд төлөх ба баримтыг хавсаргах, гүйлгээний утга дээр компаний нэр болон утасны дугаар бичих)

Элсэлтийн материал хүлээн авах

2020 оны 07 дугаар сарын  20–ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл МТҮП-ын 222 тоот хүлээн авна. (08:30-17:30)

Семинарийг 2020 оны 08 дугаар сарын 05, 14-ний өдрүүдэд 11:00 цагаас МТҮП-ын 304 тоот өрөөнд зохион байгуулна.

Инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Сонгон шалгаруулалт

2020 оны 08 дугаар сарын 21-нд 10:00 цагаас МТҮП-ын 302 тоот танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Холбоо барих: 88015840, 99540761

Монгол улс, Улаанбаатар- 14200 Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49 Мэдээллийн технологийн үндэсний парк

  • 2020-07-21
  • Уншсан:1459

Салбарын байгууллагууд