2020 оны 7 дахь удаагийн олон улсын ТОПСИТ шалгалтын дүн гарлаа

2020 оны 7 дахь удаагийн олон улсын ТОПСИТ шалгалтын дүн гарлаа

Мэдээлэл, технологийн үндэсний парк болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцтэй  хамтран 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан Мэдээлэл технологийн практик ур чадварын ТОПСИТ шалгалтын дүн гарлаа.

52

Шалгалтанд нийт 9 шалгуулагч хамрагдсан бөгөөд шалгалтын дүнгээр нийт шалгуулагчдын 22 хувь нь өрсөлдөхүйц чадвартай, 67 хувь нь суурь мэдлэгтэй, 11  хувь нь анхлан суралцагч гэсэн дүгнэлт гарлаа.

Энэ удаагийн шалгалтанд хамгийн өндөр оноог Г.Золжаргал (510 оноо), Д.Цэгмид (410 оноо) нар авсан бол нийт шалгуулагчдын онооны дундаж нь 236.3 байлаа.

Шалгалтын онцлог нь (тэнцсэн), (тэнцээгүй) гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1,000 онооны 5 түвшингээр шалгуулагч өөрийн түвшинг тодорхойлох боломжтой байдаг. Үүнд:

  • Анхлан суралцагч /0-99 оноо/

  • Суурь мэдлэгтэй суралцагч /100-399/

  • Өрсөлдөхүйц чадвартай /400-699/

  • Мэргэжлийн түвшний /700-899/

  • Зөвлөх түвшний /900-1,000/

Жич: Шалгуулагчид нь https://www.topcit.or.kr/ вэб хуудсан дахь өөрийн бүртгэлээр нэвтэрч шалгалтын дүнгийн талаарх мэдээллээ харах боломжтой юм.

Ингээд өөрийнхөө түвшинг тодорхойлж шалгалтанд хамрагдсан шалгуулагчиддаа амжилт хүсье.

 

  • 2020-07-17
  • Уншсан:1309

Салбарын байгууллагууд