Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 38 дахь элсэлтэнд урьж байна

Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын 38 дахь элсэлтэнд урьж байна

ТӨРӨЛ : Ахисан түвшний инкубатор

ЗОРИЛГО: Үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий Монгол контентийг бий болгох

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Мэдээлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байна
  • Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөх, 1 жил тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес төлөвлөгөөтэй байх
  • Компанийн ажилчид мэргэжлээрээ мэргэшсэн түвшний  англи хэлний мэдлэгтэй байх
  • Компани нь сүүлийн нэг жилийн баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл (Улсад 30.000.000 төгрөг буюу түүнээс дээш татвар төлсөн байх)

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Ахисан түвшний  инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
  • Компаний танилцуулга
  • Бизнес төлөвлөгөө, төсөл
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Диплом, хуулбарын хамт
  • Бүртгэлийн хураамж (250.000₮, голомт банкны 1102099876 дансанд төлөх ба баримтыг хавсаргах, гүйлгээний утга дээр компаний нэр болон утасны дугаар бичих)

Элсэлтийн материал хүлээн авах

2020 оны 6 дугаар сарын 04–нөөс 19-г хүртэл МТҮП-ын 222 тоотод хүлээн авна. (08:30-17:30)

Энд дарж ахисан түвшний инкубаторын журамтай танилцана уу!

Ахисан түвшний инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Сонгон шалгаруулалт

2020 оны 06 дугаар сарын 22-нд 11 цагаас МТҮП-ын 302 тоот танхимд болно.

Холбоо барих:88015840, 99621000, 318044

Монгол улс, Улаанбаатар- 14200 Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49 Мэдээллийн технологийн үндэсний парк

  • 2020-06-08
  • Уншсан:1613

Салбарын байгууллагууд