“Top Gun Training” хөтөлбөрийг 5 дахь удаагаа Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай зохион байгууллаа

“Top Gun Training” хөтөлбөрийг 5 дахь удаагаа Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай зохион байгууллаа

Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Мэдээллийн технологийг дэмжих агентлаг хамтран “Top Gun Training” хөтөлбөрийг 5 дахь удаагаа Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай зохион байгууллаа.

71

Тус хөтөлбөрт Монгол улсаа төлөөлж МУИС-ХШУИС-ийн 4-р дамжааны оюутан Л.Гүегмөнх, Э.Түвшинцэнгүүн нар амжилттай оролцсон бөгөөд 10 хоногийн турш Япон улсын түүх соёл болон Азидаа Мэдээллийн технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч Toshiba, Fujitsu, KDDI зэрэг томоохон компаниудаар зочилон үйл ажиллагаа, хэв маяг, судалгаа хөгжүүлэлтэй нь танилцаж Азийн орнуудын залуучуудтай туршлага солилцоод ирлээ.

72

Хөтөлбөрт ITPEC-ийн гишүүн орнууд болох Монгол, Тайланд, Вьетнам, Филлипин, Бангладеш, Мьянмар зэрэг 6 орны шилдэг 12 оролцогч оролцсон байна.

73

Шилдэг оролцогчид маань “ITPEC-ийн элч” гэсэн эрхэм нэр хүндтэй цолыг гардан авсан бөгөөд үүнийг авснаараа өөрийн улс орондоо МТИШ-ыг сурталчлан таниулах онцгой үүрэг, хариуцлагыг хүлээж байгаа юм

74

75

Мянга мянган МТ-ийн чиглэлээр суралцдаг Монгол оюутан, залуусын төлөөлөл болсон Л.Гүегмөнх, Э.Түвшинцэнгүүн нартаа МТҮП-ийн хамт олны зүгээс цаашдын сурлага хөдөлмөр, ажилд нь амжилт хүсье.

 

  • 2020-04-10
  • Уншсан:1649

Салбарын байгууллагууд