Инкубаторын анхны цахим элсэлтийг амжилттай зохион байгууллаа

Инкубаторын анхны цахим элсэлтийг амжилттай зохион байгууллаа

Мэдээлэл технологийн үндэсний паркын инкубатор нь Монголд анх удаагаа инкубаторын бизнесийг эрхэлж, төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодит загвар болсноороо түүхэн ач холбогдолтой бөгөөд мэдээллийн технологийн бизнесийг төрөөс дэмжих нь олон улсын жишигт нийцсэн, цаг үеэ олсон, салбарын хөгжлийг хурдасгах нэгэн хүчин зүйл болохыг нотлон харуулсан.

2003 онд инкубаторт элсүүлэх компаниудыг бүртгэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг хоёр удаа зохион байгуулж, нийт 45 компани, иргэд МТҮП-ын инкубаторт элсэхээр өргөдөл гарган материалаа ирүүлснээс 16 компани, хоёр иргэнийг инкубаторт элсүүлж байсан бол эдүгээ бид инкубаторын 35 удаагийн элсэлт зохион байгуулж 400 орчим элсэхийг хүсэгч иргэн, баг, компаниас 108 компанийг инкубаторт бойжуулан 1500 орчим ажлын байрыг шинээр нэмэгдүүлэн ажиллаж байна.

Энэ удаа МТҮП нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Анх удаа МТ-ийн инкубаторын “Анхны цахим элсэлт”-ийг  амжилттай зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтанд 3 компани оролцох хүсэлт гаргаснаас Инсур ХХК хангалттай үнэлгээ авч, МТ-ийн инкубаторт элсэн орох болзлыг хангав.

Ахисан түвшний инкубаторын зорилго нь санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, мэдээлэл, технологийн салбарт шинэ дэвшилтэд санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологт суурилсан бизнесийг хөгжүүлэхээр байгуулагдаад, гадаадын зах зээлд өрсөлдөхөд дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай орчин, менежментийн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг олон улсад өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.

Мэдээллийн технологийн Анхны цахим, Анхны Ахисан түвшний 36 дахь инкубаторт элсэн орсон Инсур ХХК-ийн хамт олонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

77

  • 2020-03-26
  • Уншсан:1256

Салбарын байгууллагууд