Инкубаторын 37 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтад урьж байна

Инкубаторын 37 дахь элсэлтийн сонгон шалгаруулалтад урьж байна

МТҮП-ын инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Хотын А зэрэглэлийн бизнес бүсэд зах зээлийн ханшаас 90% хүртэл хөнгөлттэй үнээр ажиллах таатай оффисоор хангах
Хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох
Бизнесийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөл хууль зүйн туслалцааны зөвлөх үйлчилгээ
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотоодын болон гадаадын зах зээлд сурталчилж таниулах таатай боломж
Монгол Улсын болон олон Улсын зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж
Бизнес бойжуулалтын арвин туршлага, хууль эрх зүй, менежмент маркентингийн иж бүрэн сургалт, үйлчилгээ

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл (МТҮП-аас гаргасан маягтын дагуу)
Компаний танилцуулга
Бизнес төлөвлөгөө, төсөл 7 хувь
Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ААН-ын дүрэм ( ААН бол )
Эхлэлтийн баланс ( ААН бол )
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
Диплом, хуулбарын хамт
Бүртгэлийн хураамж (компани бол 150,000₮, иргэн бол 100,000₮-ийг голомт банкны 1102099876 дансанд төлөх ба баримтыг хавсаргах, гүйлгээний утга дээр компаний нэр болон утасны дугаар бичих)
Элсэлтийн материал хүлээн авах

2020 оны 03 дугаар сарын 23–ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл МТҮП-ын 222 тоот хүлээн авна. (08:30-17:30)

Семинарийг 2020 оны 04 дүгээр сарын 10, 17-ны өдрүүдэд 11:00 цагаас МТҮП-ын 211 тоот өрөөнд зохион байгуулна.

Инкубаторын элсэлтэнд энд дарж цахимаар бүртгүүлнэ үү!

Сонгон шалгаруулалт

2020 оны 04 дүгээр сарын 29-нд 10:00 цагаас МТҮП-ын 302 тоот танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Холбоо барих: 88020544, 99621000
Монгол улс, Улаанбаатар- 14200
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

  • 2020-03-28
  • Уншсан:1606

Салбарын байгууллагууд