“Монгол, Солонгосын гарааны бизнесийн төв(HUB) байгуулах” төслийн багийг хүлээн авч уулзлаа.

“Монгол, Солонгосын гарааны бизнесийн төв(HUB) байгуулах” төслийн багийг хүлээн авч уулзлаа.

79

Монгол улсын “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ, “Солонгосын Гарааны бизнес, Энтрепренер хөгжлийн хүрээлэн”-тэй хамтран “Монгол, Солонгосын гарааны бизнесийн төв(HUB) байгуулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд төслийн багийн төлөөлөл 02 сарын 20-ны өдөр “Мэдээлэл технологийн үндэсний парк”-ын удирдлагуудтай санал солилцож, төслийн талаар яриа хэлцэл өрнүүллээ.

Төслийн багийн төлөөлөл болох Гарааны бизнес, энтрепренерийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И Гён, БНСУ-ын Чун Ан их сургуулийн профессор Чу Ён Шик, Сувон хотын Ажоу их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ким Хан Сун, “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” ТББ-ын захирал Т.Мөнхмарал болон МТҮП-ийн захирал Э.Цогтгэрэл, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг нар байлцав.

Уг төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, инновацийг хөгжүүлэх замаар Монгол Улсад стартапын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготой юм. Монгол улсын хүн амын гуравны нэг нь 15-34 насны залуус байдаг. Эдгээр залууст тулгамдаж буй хамгийн том сорилт нь орлого, бизнесийн орчин юм. Тиймээс гарааны бизнесийг дэмжин тэдэнд хөгжих таатай орчныг бүрдүүлэх нь манай улсын хувьд чухалд тооцогдох асуудал болоод байгаа билээ. МТҮП-ын удирдлагууд энэхүү төслийг “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”, “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр” зэрэгтэй нийцэж байгаа бөгөөд Монгол улсад нэн хэрэгцээтэй үйл ажиллагаа тул хамтран хэрэгжүүлэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн БНСУ-ын төлөөлөгчид МТҮП-ын инкубаторт бойжиж буй гарааны бизнес эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

80

  • 2020-03-05
  • Уншсан:1504

Салбарын байгууллагууд