МТ-ийн Инкубаторын 35 дахь элсэлтийн дүн гарлаа

МТ-ийн Инкубаторын 35 дахь элсэлтийн дүн гарлаа

Мэдээллийн технологийн 35 дахь удаагийн инкубаторын сонгон шалгаруулалтыг 2020 оны 01-р сарын 14-ний өдөр МТҮП-ын 211 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтад нийт 4 компани 3 иргэн оролцож шинэ санаа, бизнес төслийн танилцуулав.

МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журмын дагуу МТҮП-ын Ерөнхий захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг /6 шүүгч/ дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, нэгдсэн дүнг гаргалаа. Үүнд:

1.Шинэлэг бүтээлч санаа

2.Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл

3.Эдийн засгийн үр ашиг

4.Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар

5.Үйл ажиллагааны төлөвлөгөө

Инкубаторт компани, иргэнийг сонгон шалгаруулж элсүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулах журмын 6.6 заалтын дагуу 80% буюу түүнээс дээш хувийн үнэлгээ авсан компани, иргэн, баг инкубаторт элсэх болзол нөхцөлийг хангалаа гэж ажлын хэсгийнхэн дүгнэлээ.

Сонгон шалгаруулалтаар “UPTech” ХХК – 86.6%, “Oculus development Mongolia” /баг/-80%, “O.School” /баг/ – 82%, “Омнишинт” ХХК – 80%-н үнэлгээ авч инкубаторт элсэх болзлыг хангалаа.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

  • 2020-01-28
  • Уншсан:1273

Салбарын байгууллагууд