Clubhouse аппликейшны Android утас дээрх хувилбар удахгүй гарна

Clubhouse аппликейшны Android утас дээрх хувилбар удахгүй гарна

Онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог Clubhouse аппликейшныг одоогоор зөвхөн “iOS” үйлдлийн систем бүхий “iPhone” гар утас дээр ашиглах боломжтой.

Тэгвэл аппликейшныг бүтээсэн Пол Давидсон, Рохан Сет нар тус бүтээлээ энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн бөгөөд удахгүй Android үйлдлийн системтэй гар утасны хувилбараа танилцуулах аж.

clubhouse1_4938620341

Компаниас өнгөрсөн сарын 24-нд “Бид анхнаасаа уг аппликейшныг бүх хүмүүст хүртээмжтэй байлгахыг хүссэн. Тиймдээ ч удахгүй андроид утасны хувилбар дээрээ ажиллаж эхэлнэ. Гэхдээ хэрэглэгчийн аюулгүй байдал бол нэн тэргүүний зорилт учраас хэрэглэхийн тулд зөвхөн уригдах шаардлага үргэлжлэх болно” гэж мэдэгдсэн.

Зөвхөн iPhone утас дээр нээлтээ хийсэн ч аль хэдийн хоёр сая хэрэглэгчтэй болж нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон уг аппликейшны андроид хувилбар гарах үед хэрэглэгчийн тоо болоод үнэлгээ огцом нэмэгдэх нь гарцаагүй юм.

Эх сурвалж: gogo.mn

  • 2021-02-17
  • Уншсан:1412

Салбарын байгууллагууд