Б.Болор-Эрдэнэ: Жил бүр хөдөө, орон нутгийн 30 охиныг код бичих хөтөлбөрт хамруулна

Б.Болор-Эрдэнэ: Жил бүр хөдөө, орон нутгийн 30 охиныг код бичих хөтөлбөрт хамруулна

Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ.

Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендэрийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна. Иймээс тус салбарт жендэрийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр 30 охиныг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлагдаж байна.

bolorerdene

Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл ирэх тавдугаар сарын 1-нд эхлэх аж.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдана. Үүнд:

  • 16-20 настай байх
  • Алслагдсан нутагт амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй
  • Зуны амралтынхаа 3 сарыг код бичихэд зарцуулах хүсэлтэй байх

Сургалт 6 дугаар сарын 15-с эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.girlscode.mn болон www.cita.gov.mn сайтаас авах боломжтой.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

  • 2021-03-11
  • Уншсан:1526

Салбарын байгууллагууд