МТ-ийн инженерийн шалгалтыг танилцуулах семинар амжилттай болж өндөрлөлөө

МТ-ийн инженерийн шалгалтыг танилцуулах семинар амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, Технологийн үндэсний парк (МТҮП) нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг ажилтан, албан хаагч, менежерүүдийн мэдлэг ур чадварыг сайжруулах, түргэн шуурхай хөрвөх чадвартай болгох зорилгоор Азийн орнуудтай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 2006 онд нэвтрүүлэн одоог хүртэл амжилттай зохион байгуулсаар байна.

МТҮП нь Энэхүү нэр хүндтэй Олон улсын шалгалтын ач холбогдол, мэдээ мэдээллийг бүх нийтэд хүргэх зорилгоор 2019 оны 9 сарын 23-ны өдөр Интерактив Би Ай ХХК, ШУТИС-МХТС, 9 сарын 24-ний өдөр МУБИС, МУИС-ХШУИС, 9 сарын 25-нд Өвөрхангай аймаг, 9 сарын 26-нд Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа.

91

92

93

94

Семинарт нийт 500 гаруй оролцогч оролцсон бөгөөд хөдөө, орон нутаг тэр дундаа сум дундын төрийн албан хаагчид цахим хэлбэрээр оролцсон нь семинарын үйл ажиллагаа илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан гэж үзэж байна.

Семинарын үеэр 2019 оны хаврын МТ-ийн инженерийн суурь шалгалтанд гишүүн орнуудаас хамгийн өндөр оноог авч Монгол улсын нэрийг Олон улсад гаргасан МУИС-ХШУИС-ийн 4-р дамжааны оюутан Э.Түвшинцэнгүүнд Япон улсын Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагаас 2020 онд Япон улсад зохион байгуулагдах “Top Gun Training” хөтөлбөрт оролцох эрхийг гардууллаа.

95

Мөн тус сургуулийн оюутнууд болох О.Цогжавхлан /2-р байр/, Б.Болорчулуун /3-р байр/ нар нь дараагийн байруудад шалгарч Япон улсын Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагаас олгодог өндөр онооны гэрчилгээгээ гардан авсан юм.

96

Семинар дээр тавигдсан илтгэлүүдээс дурдвал:

  • ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга /Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr. Kazunori Sadachi/
  • “Top Gun Program” хөтөлбөрийн танилцуулга /Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr. Shigeru Tsuchiya/
  • Мэдээллийн технологийн инженерийн шалгалт – Монголд /МТҮП, Сургалт хөгжүүлэлт, судалгааны албаны дарга П.Наранцэцэг/
  • Шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж /МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням/

97

Тус семинарт нийт 12 оролцогчийг азтанаар шалгаруулан 2019 оны 10 сарын 27-нд зохион байгуулагдах МТИШ-нд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичиг гардуулав.

Ингээд бидний саналыг хүлээн авч хамтран ажилласан Интерактив Би ХХК-ийн удирдлага, ШУТИС-МХТС, МУИС-ХШУИС, МУБИС -ийн эрдэмтэн, багш нар,  Өвөрхангай аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн хамт олонд талархал дэвшүүлье .

98

 

  • 2019-10-10
  • Уншсан:1167

Салбарын байгууллагууд