Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Мэдээлэл технологийн үндэсний парк болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцтэй  хамтран Мэдээлэл технологийн практик ур чадварын ОУ-ын ТОПСИТ шалгалтыг Монгол улсад албан ёсоор 6 дахь удаагаа өнөөдөр 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн шалгалт нь анх удаагаа Холбоо, мэдээллийн технологийн сургуультай хамтран 2 байгууллага дээр зэрэг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Шалгалтанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн нийт 41 шалгуулагч хамрагдаж өөрсдийн мэдлэг ур чадвараа сорьж байна.

Энэхүү шалгалтын онцлог нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм.

Тус шалгалтыг одоогийн байдлаар Филлиппин, Вьетнам, АНУ, Канад, Франц, Тайланд, Уганда зэрэг улсуудад албан ёсоор зохион байгуулж байна. Шалгалтын асуултуудын хувьд 6 бүлэг, 5 түвшинтэй, компьютерт суурилсан бөгөөд нийт 65 тестийн асуултуудаас бүрддэг.

Шалгалт өгсөнөөр ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ гардан авахаас гадна хамгийн өндөр оноо авсан 1 шалгуулагч БНСУ-д үнэ төлбөргүй туршлага судлах сургалтанд хамрагдах эрхтэй болох юм.
102

103

104

105

106

107

 

  • 2019-09-18
  • Уншсан:1186

Салбарын байгууллагууд