Харилцаа холбооны компаниудын ашгийн 3 хувийг тусгай санд төвлөрүүлж байна

Харилцаа холбооны компаниудын ашгийн 3 хувийг тусгай санд төвлөрүүлж байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нь харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүдийн төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрддэг байна. Хуульд зааснаар тэдгээр ААН-үүдийн төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцүү хэмжээтэй байна гэж тодорхой зааж өгсөн байдаг аж. Уг сан нь улсын төсвөөс санхүүжилт авдаггүй байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан бөгөөд төрийн бодлогын хүрээнд

харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх,
шинээр сүлжээ байгуулах,
харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх зориулалттай ажлыг зохион байгуулж иржээ.
2009 оноос өнөөг хүртэлх хугацаанд тус санд төвлөрүүлсэн хөрөнгөөр

339 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх,
321 цэгт интернэтийн үйлчилгээ хүргэх, сайжруулах,
62 цэгт харилцаа холбооны нэг цэгийн барилга, холбооны цамхаг, шилэн кабелийн сүлжээ байгуулах,
330 суманд шуудангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж,
21 аймгийн 330 сумын иргэдийг хамруулан мэдээлэл, харилцаа холбооны технологийн анхан шатны хэрэглээний сургалт зохион байгуулж,
100 мянга гаруй гарын авлага, танилцуулга хэвлэн түгээх зэргээр бүх нийтийн үүрэгт үйлчилгээг хүн амд үзүүлж иржээ.
2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө төвлөрүүлэлтийн талаар “9.2.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан эх үүсвэр болон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэнэ.”, “9.3.Энэ хуулийн 9.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцүү хэмжээтэй байна.” хэмээн тодорхой зааж өгсөн байдаг.
Мөн Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205 дугаар тогтоолоор “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталж, “ харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд”-д “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд, “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын 53 (Шуудан, зарлага, элчийн үйл ажиллагаа), 61 (Цахилгаан холбоо), 62 (Компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагаа), 63 (Мэдээллээр үйлчлэх үйл ажиллагаа)-д заасан үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд хамаарахаар тодорхойлж өгсөн.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2020 оноос өмнө зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж хөрөнгө төвлөрүүлж байсан бол хуулийн шинэчилсэн найруулгаар харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд гэж ерөнхий байдлаар оруулснаар мэдээллийн технологийн ангилалд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хуулийн үйлчлэлд хамаарахаар нэмэгдэж орсон болно. Энэ нь санд төвлөрөх хөрөнгийг нэмэгдүүлж, иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээ, тоон бичиг үсгийн чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зэрэг өмнө нь санхүүжилт байхгүйгээс шийдвэрлэх боломжгүй байсан олон хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх болно.

Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, зөвлөмж өгөх үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Хяналтын зөвлөлийг байгуулан, хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Жич: Бүх нийтийн үүргийн сангийн үйл ажиллагааны талаарх Үндэсний аудитын газрын аудитын тайлан, дүгнэлт болон төсөв төвлөрүүлэлт, зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй тайлан, холбогдох мэдээллийг тус газрын цахим хуудас, шилэн дансны мэдээллээс харж болно.

gogo.mn

  • 2021-04-09
  • Уншсан:1752

Салбарын байгууллагууд

in the fashion industry, which is always changing, it has become more and more popular to find high-end trends without spending a lot of money. for example, high quality replica handbags are a trendy alternative to designer originals. this page goes into detail on why people like replica things, pointing out important types and where to find them.

people who love fashion are starting to like replica clothes since it looks and feels like high-end brands but costs a lot less. these things let people show off their particular style without spending a lot of money, from everyday wear to statement pieces. replica garments are a great example of this. they include a wide range of clothing influenced by famous designers, making sure that everyone can find something fashionable to wear.

handbags are still a big part of high-end fashion, and reproductions are a great opportunity to own famous designs. people typically look for places that sell high-quality replica handbags that are made with the same care and attention to detail as the originals. these items may make every outfit look better, so they are a good buy for people who want to establish a varied wardrobe.

some brands are quite popular in the replica industry because they never go out of style. for example, chanel's classy look is quite popular, which has led to a desire for chanel copycat items that reflect the style of the brand's famous dresses and chains. replica clothes from different high-end brands provide anything from fitted blazers to casual streetwear, combining high-end style with low prices.

choosing replicas has benefits like saving money and having a lot of options, but it's important to pick reliable sources to make sure the quality is good. websites that sell high-quality imitation handbags and chanel replica generally include thorough product descriptions and customer reviews, which can help customers make smart choices. this makes fashion more accessible to everyone, letting more people enjoy trends without having to pay a lot of money.

adding replicas to your wardrobe is easy. for a balanced style, wear replica garments with real accessories. for evening ensembles, utilize a chanel replica purse as a focus point. trying out these things will help you change up your style without breaking the bank.