Илон Маскийн үүсгэн байгуулсан Neuralink компани нь хүний тархийг компьютертэй холбох технологийг хөгжүүлдэг.
Пэйжер нэртэй сармагчин ингэж тоглохдоо урамшуулалд нь гадилын шүүс ялгаруулдаг гуурсыг амандаа зуужээ. Сармагчин эхлээд жойстикоор тоглоомыг удирдаж эхлүүлж байна.
Дараа нь жойстикийг салгаж, сармагчны тархинд суулгасан чипнээс ирэх сигналыг компьютерт холбожээ.
Өмнө нь 2020 онд Neuralink компани гахайны тархинд чип суулгаж, сигналыг нь уншиж чаддаг болсноо нийтэд үзүүлж байв. Харин одоо хүний хамгийн ойр төрлийн амьтан болох сармагчинд суулгажээ.
Энэ нь хүний тархинд чип суулгадаг болох цаг ойртож буйн илрэл юм.
ikon.mn