Код бичих хөтөлбөрт охидыг бүртгэж эхэллээ

Код бичих хөтөлбөрт охидыг бүртгэж эхэллээ

Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна.

Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед салбарын жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхжуулах зорилгын хүрээнд жил бүр 30 эмэгтэй хүүхдийг  код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлаж байна.

kod

Энэ хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 1-нээс эхэллээ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдаж буй. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх
  • Алслагдсан дүүрэг, хороо, аймаг, сумдад амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй
  • Зуны амралтынхаа хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах хүсэлтэй байх.
  • Бүртгүүлэх линк:
    https://docs.google.com/forms/d/1pPra104vkRkcJgnNgh5X6OrKYopZUJjDe0MGtnm0Eds/edit?usp=sharing

Бүртгэлийн хугацаа. 2021.05.01-2021.05.14
Холбоо барих утас: 88906795 Буяндэлгэр

Сургалтыг зургаадугаар сарын 14-нөөс эхлэхээр төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм.

  • 2021-05-01
  • Уншсан:1794

Салбарын байгууллагууд