Британийн тэнгисийн цэргүүд нисдэг өмсгөл туршлаа

Британийн тэнгисийн цэргүүд нисдэг өмсгөл туршлаа

Их Британийн Эзэн хааны тэнгисийн цэргийн флот тийрэлтэт хөдөлгүүртэй нисдэг өмсгөл туршлаа. “Gravity Industries” компанийн бүтээсэн уг технологийг усан онгоцны тавцан дээр газардах, эрэл хайгуул хийх, довтлоход ашиглахаар төлөвлөжээ.

“Gravity Jet Suit” технологийн туршилтыг “HMS Tamar” гэх далайн эргүүлийн хөлөг онгоцны тавцан дээр хийсэн байна.

Уг өмсгөлийг өмнө нь 2019 онд Британийн тэнгисийн цэргийн флотод туршиж байсан бөгөөд мөн Нидерландын далайн тусгай ажиллагааны хүчинтэй хамтран туршиж байсан аж.

Бичлэг тоглогдохгүй бол энд дарна уу.

“Iron Man”, “The Rocketeer” кино болон “Red Alert 2” видео тоглоомыг санагдуулам уг технологи нь тэнгисийн цэргүүдийн дайралт, тандалтын арга техникийг нэмэгдүүлэх ач холбоглдолтой.

Өмнө усан онгоцын тавцан руу довтлох үед тэнгисийн цэргүүд нисдэг тэрэгнээс олсоор буудаг байсан бол одоо Jet Suit ашиглах шинэ аргад суралцаж байна.

Нидерландын далайн тусгай ажиллагааны хүчинтэй хамтарсан туршилт:

Бичлэг тоглогдохгүй бол энд дарна уу.

Уулын туршилт:

Бичлэг тоглогдохгүй бол энд дарна уу.

Эх сурвалж: gogo.mn

  • 2021-05-06
  • Уншсан:1519

Салбарын байгууллагууд