Startup World Cup Mongolia бүсийн тэмцээн ялагчидаа тодрууллаа

Startup World Cup Mongolia бүсийн тэмцээн ялагчидаа тодрууллаа

Startup World Cup дэлхийн хамгийн том технологийн гарааны бизнес шалгаруулах тэмцээн энэ жил Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ. Өнөөдөр буюу 2021 оны 5-р сарын 7-нд Монголын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд технологийн чиглэлийн 10 гарааны компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцсоноос дараах компаниуд шалгарлаа.

  • 1 дугаар байр “Чимэгэ” компани Монгол, Казак, Киргиз гэх мэт нөөц багатай хэлнүүдийн яриаг бичвэр, бичвэрийг ярианд хөрвүүлэгч дэлхийн анхны технологийг ашиглан бүх төрлийн электрон хэрэгслийг хүний хэлсэн тушаалаар удирдах боломжтой технологи
  • 2 дугаар байр “TabSolutions” Цагаачлал болон глобал HR-ийг DX хийх зорилготой HR tech стартап
  • 3 дугаар байр “ Erxes Inc” Хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын платформ

Монголын бүсийн ялагч нь 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагнал, 2-р байр 60 сая төгрөг, 3-р байр 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах бөгөөд супер ялагч нь 2021 оны 11-р сарын 12-нд Сан Франциско хотод болох тэмцээнд дэлхийн бусад 60+ гаруй бүсийн финалистуудтай өрсөлдөж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтын шагналын эзэн болно.

MCS Investment, Premium Group, Socratus Startup Studio хөрөнгө оруулалтын шагналыг гардуулна.

Мөн Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП) нь арга хэмжээний ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд тэмцээний оролцогч “ONEFIT” компанийг өөрийн инкубаторт 2 жилийн хугацаатай хамрагдах эрхээр шагналаа. Тэмцээнд оролцсон бүх багууддаа цаашдын ажлын өндөр амжилт хүсье Монгол гарааны компаниуд дэлхийд гарах цаг ирлээ.

67

2

0

3

  • 2021-05-07
  • Уншсан:1516

Салбарын байгууллагууд