МТҮП-н Инкубаторын ҮНДСЭН болон АХИСАН түвшний сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа

МТҮП-н Инкубаторын ҮНДСЭН болон АХИСАН түвшний сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП) ын бизнес инкубаторын 40, 41 дэх элсэлт өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 14-нд МТҮП-н байранд амжилттай зохион байгуулагдлаа. МТҮП-н инкубатор нь байгууллага, баг таны мэдээллийн технологийн шинэ санааг дэмжиж бизнес болгох, үйл ажиллагааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх, МТ-д суурилсан компаниудыг олноор төрүүлэх, шинэ брэнд бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажилладаг.

Энэ удаагийн шалгаруулалтад хүний нөөцийн аппликэйшн хөгжүүлэлт, контент үйлдвэрлэл, эрүүл мэндийн аппликэйшн, гар утасны аппликэйшн, GPS хяналтын систем, сошиал медиа автоматжуулалт, фитнесс, спорт гишүүнчлэлийн аппликэйшн зэрэг нийт 9 компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Сонгон шалгаруулалтанд оролцсон компани болон иргэнээс “ҮНДСЭН” инкубаторт Иргэн Э.Тэмүүжин, С.Догмидмаа, Робот Софт ХХК, One Fit, “АХИСАН” түвшиний инкубаторт “Сим” ХХК компани шалгарч МТҮП-н инкубаторт бойжих эрх авч хамтран ажиллахаар боллоо. МТ-д суурилсан шинэ, шинэлэг санаатай залуус маань цаасан дээр төлөвлөсөн санаагаа амьдралд ажил хэрэг болгох, өөрийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх зорилго тээн сонгон шалгаруулалтанд оролцсон бүх оролцогчиддоо талархал илэрхийлье. Бүх оролцогчиддоо цаашдын ажилд нь амжилт хүсье.

186520833_2860235954199508_1117921771173002285_n 185041132_970652877020263_456021763630219857_n 183071007_774282096792028_8739825941221413410_n 183446954_3027734517501387_1235367300480129916_n 186245779_946066336193931_2444944410750024503_n 185342644_374975717226787_7999483140314144047_n

186387068_960286124512078_8260019782356218844_n

183895437_1041289896397632_8969570237223561153_n 186459675_311308517253963_1135316374294751233_n 185157485_461574501802153_5761032085095460503_n 185973661_972182970190669_1195149974937575966_n

  • 2021-05-14
  • Уншсан:1959

Салбарын байгууллагууд