“Startup World Cup Mongolia “ бүсийн тэмцээний тусгай байрын ялагч шагналаа гардан авлаа

“Startup World Cup Mongolia “ бүсийн тэмцээний тусгай байрын ялагч шагналаа гардан авлаа

Мэдээлэл технологийн үндэсний парк нь (МТҮП) Startup World Cup Mongolia бүсийн ялагчаар шалгарсан “ONEFIT” компанид тусгай байрын шагнал болох МТҮП-н инкубаторт 2 жилийн хугацаатай хамрагдах эрхийн бичгийг өнөөдөр буюу 2021.05.21 өдөр албан ёсоор гардууллаа. Шагнал гардуулах арга хэмжээнд МТҮП, “ONEFIT”-н удирдлагууд болон Exponential Partners-ийн захирал Ч.Мэргэн нар оролцлоо.

МТҮП-н удирдлагууд инкубаторт байрлах хугацаандаа байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлж, Startup World Cup Mongolia бүсийн тэмцээний зүгээс захирал Ч.Мэргэн тэмцээний түүхэн дэхь хамгийн том тусгай байрын шагнал байсан гэдгийг цохон тэмдэглэлээ. “ONEFIT” бол хүссэн үедээ, хүссэн газраа фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой шинэ үеийн фитнесийн гишүүнчлэл юм. Одоогоор байдлаар “ONEFIT” нь 27765 гишүүнтэй, 2372 төрлийн фитнес, спортын үйлчилгээ, 99 гаруй фитнес төв болон клубүүдтэй болно. Бүсийн арга хэмжээний бүх оролцогч болон “ONEFIT”-н хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье.

DSC_3821 (Large) 2 3 4 5 7 6 8

  • 2021-05-21
  • Уншсан:1627

Салбарын байгууллагууд