Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 31 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 31 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

МТҮП-аас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Шалгалтыг УОК болон МХЕГ-аас гаргасан заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн нэг танхимд 10-аас илүүгүй шалгуулагч хамруулан зохион байгууллаа.

DSC_3934 (Large)

31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус төр, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн 50 шалгуулагч хамрагдав.

DSC_3913 (Large)

Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн инженерүүдийн мэдвэл зохих алгоритм, өгөгдлийн сан, сүлжээ, аюулгүй байдал, мултьмедиа, техник хангамж, програм хангамж, системийн бүтэц, компьютерын бүтэц, програмчлалын С болон Жава хэлний мэдлэгийг шалгахаас гадна тухайн шалгуулагчийн стратеги, менежментийн мэдлэгийг шалгадгаараа онцлог юм. Мөн шалгуулагч нь шалгалт өгөх бүртээ шинэ мэдлэг олж авахаас гадна, өөрийн мэдлэгээ баталгаажуулах, ахиулах, улмаар ОУ-ын түвшин үнэлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

DSC_3911 (Large)

Шалгалтын дүн 1 сарын дараа МТҮП-ын вэб хуудсанд тавигдах бөгөөд шалгуулагч нь өөрийн шалгуулагчийн дугаараар дүнгээ харах боломжтой юм. Дараагийн шалгалт 2021 оны 10 дугаар сарын 24-нд зохион зохион байгуулагдах тул шалгалтын бүртгэл 8 дугаар 23-нд нээгдэнэ.

Нийт шалгуулагчиддаа амжилт хүсье.

DSC_3952 (Large)

DSC_3900 (Large) DSC_3899 (Large) DSC_3898 (Large) DSC_3897 (Large) DSC_3860 (Large) DSC_3859 (Large) DSC_3853 (Large)

 

  • 2021-05-30
  • Уншсан:2680

Салбарын байгууллагууд