Олон улсын TOPCIT шалгалт Монгол улсад 9 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын TOPCIT шалгалт Монгол улсад 9 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтыг Монгол Улс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 2021 оны 06 сарын 02-ны өдөр 9 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

193203608_1173478766397706_459075444557130176_n

Энэ удаагийн шалгалтад нийт 9 шалгуулагч хамрагдсан бөгөөд Steppe Link ХХК-ны 3, ECM ХХК-ны 4, Native Expert ХХК-ны 1 мэргэжилтэн болон 2020 оны хамгийн өндөр онооны эзэн Т.Дашням нар мэдээллийн технологийн мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд үнэлүүлэв. Монгол улс нь шалгалтыг нутагшуулсан 4 дэх орон бөгөөд Монголоос гадна ТОPСIТ шалгалтыг нутагшуулсан гишүүн орнуудад өнөөдрийн байдлаар БНСУ, Канад, АНУ, Англи, Герман, Бельги, Филлипин, Тайланд, Франц, Вьетнам, Малайз зэрэг дэлхийн 11 улс багтжээ.

192621156_592630048304902_697045417280223854_n

Энэхүү шалгалт нь Мэдээлэл харилцаа холбооны инженер, техникийн ажилтан, програм хангамж хөгжүүлэгчдэд болон их дээд сургуулийн оюутан суралцагчдын практик ур чадварыг тодорхойлдог олон улсын шалгалт бөгөөд энэхүү шалгалтад хамрагдсанаар дэлхийн хэмжээнд ур чадвараа сорьж, олон улсын түвшинд мэдлэгээ тодорхойлохоос гадна жилд 2 удаа зохион байгуулагдах ТОPСIТ-ын шалгуулагчдаас хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг БНСУ-ын “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц” /Institute for Information and Communications Technology Promotion/-ын урилгаар тус улсын техник технологийн гайхамшигтай танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог юм. Шалгалтанд оролцсон бүх шалгуулагчиддаа талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

192547907_1136663896818288_5988560443925188659_n

Дараагийн шалгалт 2021 оны 11 сарын 17, 18 байгуулагдах бөгөөд шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр хандана уу http://itpark.mn/?page_id=12299

193474184_489410945479407_4196297150084041245_n

193908305_972659696806981_5167192073303938096_n

 

  • 2021-06-02
  • Уншсан:2141

Салбарын байгууллагууд