Малайзын цагдаа биеийн температур хэмжигч дроныг цар тахалтай тэмцэхэд ашиглаж эхэлжээ

Малайзын цагдаа биеийн температур хэмжигч дроныг цар тахалтай тэмцэхэд ашиглаж эхэлжээ

Малайз улсын Теренгану мужийн цагдаа нар олон нийтийн дундаас коронавирусийн халдвар тээгчийг илрүүлэхдээ дрон ашиглаж эхэлжээ.

Эдгээр дронууд нь 20 метрийн өндөрт нисэж байхдаа биеийн температур нь өндөр хүнийг олоод улаан гэрлээр дохио өгдөг байна. Дохионы дагуу цагдаа нар тухайн газарт очиж, тэнд байгаа хүмүүсийн биеийн халууныг хэмжиж шалгадаг болжээ.

dron

Дрон ашигласнаар халдвар тээгчдийг илрүүлэх ажилд том ахиц гарсныг тус мужийн цагдаагийн газрын дарга Рохайми Иса сэтгүүлчдэд ярьсан байна.

Нэгэн хувийн компани дронуудыг хөл хорионы хугацаанд ашиглуулахаар мужийн захиргаанд зээлжээ.

Коронавирусийн халдварын гурав дахь давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор Малайз улс даяар зургаадугаар сарын 1-нээс 14-ний хооронд хатуу хөл хорионы дэглэм зарлаад байна.

Ням гарагийн байдлаар тус улсад халдварын нийт 616,815 тохиолдол бүртгэгдэж, 3,378 хүн нас баржээ.

Эх сурвалж: ikon.mn/n/28q3

  • 2021-06-14
  • Уншсан:2026

Салбарын байгууллагууд